УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Шадар сайдаар томилуулахаар УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс санал болгосон. Гэвч уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан билээ. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас байр суурийг нь тодруулахад тэрбээр “Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буруу тайлбар хийсэн. Энэ талаар би маргааш /2017.10.12/ албан ёсны мэдээлэл өгнө. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог” гэв.
Т.НОМИН