Анне Франкийн тэмдэглэлээр комик гаргажээ | News.MN

Анне Франкийн тэмдэглэлээр комик гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Анне Франкийн тэмдэглэлээр комик гаргажээ

УИХ-аар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийг батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Анне Франк бол нацистуудын гарт амиа алдсан нэг сая гаруй еврей хүүхдийн нэг. Китти нэртэй түүний өдрийн тэмдэглэл өнөө цагт дэлхий дээрх хамгийн их уншигдсан номын нэг болсон билээ. 15-хан  настай охины тэмдэглэлийг дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс уншиж, Холливуудын продюсерууд түүний тэмдэглэлээс сэдэвлэн кино хийн, Бродвейн театрт жүжиг хүртэл тавьсан билээ.

“Китти” нэртэй өдрийн тэмдэглэл саяхнаас комик ном хэлбэрээр уншигчдад хүрчээ. Оскарын шагналд нэр дэвшиж байсан “Waltz with Bashir” хэмээх дайны сэдэвт баримтат анимейшны продюсерууд энэ төсөл дээр ажиллажээ.

Тиймээс өдрийн тэмдэглэлд бичигдсэн үйл явдлуудыг уншигчид зурган номоос харах боломжтой болжээ.

Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлүүлсэн зохиолчидтой хамтран анимейторууд Анне Франк болон түүний гэр бүлийнхэн яаж нацистуудаас нуугдаж амьдарч байсан тухай түүхийг зургаар өгүүлсэн юм.

Еврей охины өдрийн тэмдэглэлд тэд бараг хоёр жил шахуу харанхуй, чийгтэй байшингийн хонгилд амьдарч буй тухай өгүүлдэг. Гэвч охиныг гэр бүлийнхний нь хамтаар нацистууд олж хөнөөсөн билээ.

Еврей охины улаан хавтастай өдрийн тэмдэглэл тэдний нуугдаж байсан байшингийн хонгилоос олдож, энэ эмгэнэлт түүхийг дэлхий нийтэд дэлгэсэн юм.

Комик номын зохиогчид энэ түүхийг хүн бүхний мэдэх хамгийн ойлгомжтой зурган хэлээр өгүүлэхийг зорьсон гэжээ.

Герман болон Нидерландад аль хэдийн хэвлэгдсэн комик номын англи хэл дээрх хувилбар 2018 онд Их Британи, АНУ-д худалдаанд гарах юм байна.

Харин анимейшн кино нь 2019 онд дэлгэцэнд гарах ажээ.

Орчуулсан Н.Энхтуяа

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-11 112.72.11.117

Ene doodoh nohor umhii fashist putleriin buunii nohoi haranhui buduuleg zolbin yumaa da

Avatar

Зочин 2017-10-11 66.181.176.223

Еврейчүүдийн ээлжит тархи угаалт

Avatar

хэхэ 2017-10-11 202.5.196.34

хар л а л а р

Avatar

Зочин 2017-10-11 112.72.11.117

Chinii hairtai orosiin fashistuud chin chamaig ger buleer chin amidaaar chin shoroond bulana da

Avatar

Zochin 2017-10-11 193.239.220.249

Anne Frank egchteigee hamt horihod horigdoj bhdaa ovchnoor nas barsan, hojim n aav n horih lageraas sullagdaad devteriig n hadgalj bsnaas hunees avch helelted ogson bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж