Шимизү Тэцүро: Монголд авсан гэрэл зураг жинхэнэ бүтээл болдог | News.MN

Шимизү Тэцүро: Монголд авсан гэрэл зураг жинхэнэ бүтээл болдог

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Шимизү Тэцүро: Монголд авсан гэрэл зураг жинхэнэ бүтээл болдог

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхрийнхөө хамт Африкийн ширэнгэн ойгоор аялж байгаа тухайгаа “Twitter” хуудсаараа өчигдөр фэнүүддээ мэдээлжээ.

Хөлгүй их далайн ёроолд амьдардаг ховор сонин амьтад, цэцэгс хараа булаана. Далайн давалгаанд эрх дураараа сэлж буй халим. Их далайгаас загасчлал хийж буй Японы ард түмнийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь энэ. Үргэлжлүүлэн хурдны галт тэргээр арлын орны байгалийн үзэсгэлэнтэй танилцаж, гудамжны худалдааг сонирхох нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр “Q art gallery”-д нээлтээ хийлээ. 

Учир юу гэвэл энэ онд тохиож буй Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Япон улсын 17 гэрэл зурагчин Монголд иржээ.

 Тэдний нэг 35 жил гэрэл зураг авч байгаа гэрэл зурагчин Фүкүй Норио. Тэрбээр сүүлийн 13 жил Японы уламжлалт хөгжөөгч эмэгтэйчүүдийн зургийг авч байгаа аж. “Миний хувьд тухайн хүнийг бүрэн илэрхийлэхийн тулд олон удаа уулзаж, ярилцдаг. Дараагаар бүтээлийнхээ санааг гаргадаг юм. Японд энэ чиглэлээр сонирхогчийн түвшинд гэрэл зураг авдаг олон хүмүүс бий. Мөн гадны орныхон ч гэсэн энэ сэдвийг их сонирхдог. Би өнгөрсөн жил Франц улсад үзэсгэлэн гаргахад маш сайхан хүлээж авч байсан шүү” хэмээн гэрэл зурагчин Фүкүй Норио ярилаа.

Шимизү Тэцүро: Монголчууд өмнөх шигээ тайван байвал сайхан

Ингээд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы гэрэл зурагчин Шимизү Тэцүротой ярилцлаа. Тэрбээр байгалийн болон чөлөөт, баримтат зэрэг өргөн сэдвээр зураг авдаг бөгөөд 1997 оноос хойш Монголд ирж, гэрэл зураг авч байгаа мэргэжлийн зурагчин юм.

-Таныг Монголд 1997 оноос хойш ирж, очин гэрэл зураг авдаг гэж сонслоо. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Шимизү Тэцүро гэдэг. Би анх 1997 онд Монголд ирсэн. Одоо Монголд 20 дахь жилдээ гэрэл зураг авч байна. Монгол оронд жилд 2-3 удаа ирж, байгалийн, аж байдлын болон алтны нинжа нар, баримтат гэрэл зураг авдаг. Би 2005 онд  “Гудамжны хүүхдүүд” бүтээлээрээ “Натори- Ёносүкэ”-ийн нэрэмжит анхдугаар уралдааны гэрэл зургийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан. Мөн 2012 онд Монголд 15 жил  гэрэл зураг авсан бүтээлээрээ монголчуудын амьдралын өөрчлөлтийг харуулсан “Өөрчлөлт” гэрэл зургийн цомог гаргаж байсан. 

-Таны дуранд монголын нүүдэлчин аж ахуйгаас эхлээд орчин цагийн бүхий л амьдрал тусчээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд монголчуудын амьдралд хэр өөрчлөлт гарсан бол?

-Монголчуудын амьдралын хувьд хуучин цахилгаан эрчим хүч багатай, тоггүй байдаг байсан. Одоо хөдөөний айлууд нарны зай ашиглаж, ухаалаг утас барьдаг, хүмүүс нь их завгүй болцгоосон. Монголчууд өмнө нь их тайван хүмүүс байсан бол одоо бүгд л завгүй хүмүүс болсон. Миний бодлоор бараг өмнөх шигээ монголчууд тайван байвал сайхан. Одоо Японы ард түмний амьдралтай яг адилхан болчихлоо. Монгол орон цаашаа хэрхэн хөгжих нь бас л сонирхолтой хэвээр байна. 

-Гадны орнууд монголчуудыг ихэвчлэн нүүдэлчин амьдрал, хөдөө тал нутгаар төсөөлдөг. Японы ард түмний хувьд?

-Японы ард түмэн ч гэсэн монгол орныг хөдөө тал нутгаар төсөөлдөг. Гэхдээ би япончуудын мэдэхгүй монгол орны зургийг авч, танилцуулна гэж боддог. 

-Энэ удаа Монголд хэр хугацаатай ирэв. Саяхан Хөвсгөл аймаг руу явчихаад ирсэн гэж дуулсан?

-Би энэ удаа Монголд гурван долоо хоногийн хугацаатай ирсэн. Ирэх сард Токио хотод Монголын Хөвсгөл аймагт амьдардаг цаатан ард түмний амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. “Анчин” хэмээх үзэсгэлэнгийнхээ зургийг авчихаад, өчигдөрхөн Хөвсгөл аймгаас ирээд байна. Сая орон нутагт цас ороод зам хаачихсан Эрдэнэт хотоор дайрч ирлээ. Өмнө нь би 2009, 2013, 2016 онд Монголд ирэхдээ Хөвсгөл аймаг руу хэд хэдэн удаа явсан юм. Ерөнхийдөө цаатан ард түмний амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөгдөж буйг харуулахаар “Анчин” сэдвийг сонгосон. Хэдий ан хийх хуулиараа хориотой ч гэсэн цаатан ард түмэн амьдрахын эрхэнд ан хийж амьдарч байна.

-Цаашдаа Монгол оронд ямар чиглэлээр гэрэл зураг авах төлөвлөгөөтэй байна вэ?

-Би ирвэсний зураг авахыг хүсдэг. Анх ирвэсний зураг авах хүсэлтэйгээр Монголд ирж байлаа. Ирвэсний зураг авч чадвал гадаадад маш ховор гэрэл зурагт тооцогддог юм. Гэхдээ эхлээд монголчуудын амьдрал ахуйг мэдэж, ойлгох ёстой юм байна гээд өргөн чиглэлээр зураг авч эхэлсэн. Цаашдаа зургаа авч дуусаад амьтны зураг авах хүсэлтэй байгаа. 

-Монгол цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Гэрэл зураг авахад хүндрэлтэй байдаг уу? 

-Ер нь намайг ирэх болгонд байгалийн үзэгдэлтэй нүүр тулдаг. Монголд ирэх болгондоо өмнө нь очсон газраа очиж байгаа ч анх удаа ирж байгаа юм шиг л сайхан санагддаг. Цаг агаар нь эрс тэс байх тусмаа сонирхолтой. Ийм нөхцөлд гэрэл зураг авахад маш хэцүү ч авсан зураг маань жинхэнэ бүтээл болж чаддаг. Би ийм нөхцөлд зураг авах ч дуртай. 

А.сүрэн
 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-11 37.220.133.161

Uran buteeld ny ih amjilt husie.

Avatar

Зочин 2017-10-11 27.123.212.133

Q Art Gallery нь хаана байдаг юм болоо. Очиж үзэх юмсан.

Avatar

Зочин 2017-10-11 66.181.165.246

Баян-Өлгийд байдаг байх аа хо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж