Ажлаас халагдсан иргэдэд өгөх нөхөн олговроор асуулга тавив | News.MN

Ажлаас халагдсан иргэдэд өгөх нөхөн олговроор асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Ажлаас халагдсан иргэдэд өгөх нөхөн олговроор асуулга тавив

Бүх оддын тоглолтод оролцож явсан Гилберт Аренас,Трейси МакГрейдигийн араас Хятадад очиж тоглох бодолтой байгаа тухай түүний ойрын эх сурвалжууд баталж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Асуулгад төрийн албанаас халагдсан иргэдэд нөхөн олговор олгохтой холбоотой зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгасантай холбогдуулж тавьжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгагджээ. Үүний дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус, тус  төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.

            2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн.

            Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгийн талаар талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэж, асуулга тавилаа” гэжээ.

Г.ХОРОЛ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-11 66.181.182.51

Үнэхээр энэ цөөхөн ард түмнийг АН нэрийн доор нуугдсан дээрэмчид элэг барьж гүйцлээ. 2012-16 онд АН өмнөхөөс олон арван мянган хүни

Avatar

Шударга ёс 2017-10-11 202.131.225.146

ХАХНХ-ын сайд байхдаа яам болон нийгмийн даатгал, халамж үйлчилгээний системээс 300 гаруй ажилтныг нэг жилийн дотор ажлаас халж байсан хүндээ С.Эрдэнэ вантан. Харин С.Эрдэнэ вантаны үед хууль бусаар ажлаас халагдаж шүүхээр тогтоогдсон 300 гаруй ажилтны зарим нь ажилдаа эргэн орж нөхөн олговор оо аваагүй л бгаа, эдгээр ажилтны нөхөн олговорийг Эрдэнээс гаргуулах нь зүйд нийцнэ.

Avatar

Эрдэний оролцоо бас бгаа шүү 2017-10-11 202.131.225.146

Энэ С.Эрдэнийн ой санамж байхгүй болсон юм байхдаа хөөрхий, өөрөө ХНХ сайд байхдаа нэг өдөр 245 нийгмийн даатгалын ажилтныг ажлаас халж өөдөөс нь салаавч өгч байсан гар шүүдээ, түүний нөхөн олговор 25 тэрбум дотор явж бгаа гэдгийг Ерөнхий сайд сайн хэлээсэй.

Avatar

Зочин 2017-10-11 202.9.43.198

Энэ пиндгэр нөхрийг авч хаях л ёстой хүний нэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж