Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя | News.MN

Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Үзвэрийн газруудаас өлгүүр шаардъя

Дуурь, драмын театрууд намар, өвлийн үзвэрийн улирлаа нээлээ. Театрт түүхэн жүжгүүд тавигдаж, сонгодог урлагийн ягаан байшин агуу “Аида” дуурь, “Хунт нуур”-аа толилуулж, үзэгчид дүүрэн байна.

Киноныхон зуны хугацаанд амжуулсан зураг авалт, эвлүүлэг, монтажаа дуусган, түрүүчээсээ үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Хошин урлагийн студи, продакшнууд ч мөн том гэсэн үзвэрийн газруудыг түрээслэн, шоу тоглолтынхоо зарыг телевизүүдээр битүү түгээж байна.

Намар, өвөл бол урлагийнхны хувьд үзэгчдийг татах, бүтээлээсээ ашиг олох хамгийн тохиромжтой улирал. Ээлжийн амралтууд дуусч, хичээл сургууль цуглаж, нэг ёсондоо бүгд хотод төвлөрдөг болохоор үзвэр, үйлчилгээний газруудын ачаалал одооноос ид нэмэгдэж байгаа.

Үзвэрийн улирал, кино ший үзээд явахаар байнга анзаарагддаг нэг том дутагдал байдаг нь гадуур хувцсаа өлгөдөггүй, өлгүүлье ч гэдэггүй зуршил. Бүр зарим үзвэрийн газарт өлгүүр ч байхгүй. Дуурь, драмын театр бол жигдэрчихсэн. Гэхдээ драмын театр дуурийг бодвол тохь тух муутай, удаан суухад сэрүүн тул үзэгчдийн зарим нь хувцсаа нууж авч орох гэдэг.

Харин хамгийн их хүн очдог, тасралтгүй шахам танхим дүүрэн үзэгчтэй байдаг кино театруудад үзвэрийн соёл гэдэг зүйл үнэхээр дутагдалтай. Өвөл бүр хэцүү. Танхим дүүрэн пөөнийсөн хүмүүс. Том том гадуур хувцсаа нэг тайлж, нэг өмсөөд л. Зарим нь бүр ороолт, малгайтайгаа сууж харагддаг. Шовойсон ноосон малгай тавьчихаад, арынхаа үзэгчдийг хүндлэх гэдэг тухай бараг боддог ч үгүй байх. Кино театрын зүгээс ч шаардлага тавьдаггүй, гадуур хувцсыг нь хүлээж авах өлгүүр ч олонхид нь байхгүй. Хүмүүс нь ч бараг дасчихсан, тоохгүй.

Уран зургийн галерей, урлангууд байна. Бас л зорьж очиж байгаа хүмүүс машинаа тавих зогсоолгүй, дотор нь ороод хувцсаа тавих өлгүүргүй. Тансаг зураг, шил толь болсон галерейн танхим руу шавхайгаа чирж, хувцсаа сугавчлаад л хүмүүс ордог.

Үзвэрийн газраас цаашилбал том дэлгүүр, супермаркетуудыг ч энд хэлж болно. Том том малл, дэлгүүрүүд нээгдэж, үнэтэй брэндүүдээр лангуугаар дүүргэж байгаа ч худалдан авагч өвлийн улиралд хувцсаа өлгүүлээд орох зай талбай бараг гаргадаггүй. Хүмүүс хувцсаа чирээд, хүүхдээ тэврээд дэлгүүр хэслээ гэхэд хэр удаа аж дээ. Монголын сервис, үйлчилгээ, үзвэрийн газрууд хүнээ боддоггүйн хамгийн наад захын дутагдлын нэг яах аргагүй л өлгүүрийн соёл. Нэг талаас үүнд үйлчилгээний байгууллагууд анхаарал хандуулдаггүй, нөгөөтэйгүүр хүмүүс ч нэг их хүсдэггүй, хүмүүжил, соёл суугаагүй байна. Уг нь үзвэр, үйлчилгээний газраар явж байгаа хүн өлгүүрт хувцсаа өгөх, тэр байтугай өлгүүргүй хувцас өмсөх нь өөрөө бүдүүлэг.

Б.БАЯСАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-11 202.179.31.74

байгууллагадаа ийм өлгүүр хийлгэвэл хэд болох бол үнэ

Avatar

зочин 2017-10-11 103.57.94.205

үзвэрийн газраас хувцаслалт болон хувцасаа өлгүүлэх тухай шаардлага цензур байх хэрэгтэй Ямар үзвэрт хүүхэд оруулахгүй байхыг ч заах Нээрээ хүүхэд орилоод л ноцолдоод заримдаа юм үзэхэд төвөгтэй байдаг шдээ Бид ч бас хүүхдээ зохицуулж тавтайхан сууж юм үзэх гэж ирдэг шдээ Гадуур хувцасаа өлгүүлж орохыг шаардах хэрэгтэй Тэдний дотоод журам дүрэм гэж байх л ёстой Үзэгч ч урлагийн алтан тайзыг хүндлэх хэрэгэй гэж бодогдож байна

Avatar

иргэн 2017-10-11 103.57.94.205

захиргаадалтын үед сайн зүйлс байсан юм Үзвэр үзэхдээ гадуур хувцасаа өлгүүлдэг
Одоо заваан бүдүүлэг нь хэтрээд гадуур хувцастайга утасныхаа дууг хаахгүй бас хүүхдээ авчирч орилуулаад юм үзэх аргагүй хэцүү юм байна лээ Олон нийтийн газар 2 талаасаа бие биеээ хүндлэх хэрэгтй шүү Үйлчилж байгаа нь,үйлчлүүлж байгаа нь ч соелтой байцгаая Бусдыг хүндэлвэл өөрийгөө хүндлүүлдэг гэж үг байдаг

Avatar

Иргэн 2017-10-11 66.181.160.122

Урлагийнхан өөрсдийгөө хүндлэхгүй болохоор…

Avatar

Зочин 2017-10-11 66.181.186.49

Пөөх Монголчууд өлгүүр мөлгүүр гэж яриад л, соёл гэдэг ойлголттой болоод эхэлчихсэн байна ш дээ.

Avatar

Зочин 2017-10-11 202.9.42.202

Арай үнэтэй булга кашмераа хулгайд алдчихдаг юм чинь тэврээд явж бсан нь дээр байлгүй. Бас өлгүүрт бусдын хувцасны муухай үнэр шингэцэн бдагшдэ. Дор бүрнээ хөгжилгүй бохир хүмүүс шүү дээ монголчууд. Бүдүүлэг нь дэндсэн

Avatar

Зочин 2017-10-11 103.10.22.103

Мэдрэл муутай солиотой улсууд хувцастайгаа үзвэр үзэж үлийгээ хийдгийн зурагтаа үзээд хэвтэж баймаар юм.

Avatar

zochin 2017-10-11 202.70.34.70

yahiim olguurt neg hun asjillaalna tegeed. Bi huvtsataigaa suuh durtai

Avatar

зочин 2017-10-11 43.242.243.48

Б.Баясахад баярлалаа үнэхээр хөндөх сэдэв шүү өмнөөс нт санаа зовмоор гадуур хувцастай бас болоогүй үзвэр үзэж байж бохь зажилана ёстой аймаар.

Avatar

Зочин 2017-10-11 103.9.88.210

Манайхны замбараагүй бохь зажлах арай л дэндүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж