"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд гал гарчээ

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр, бусад автомашинуудыг дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулах шинэ зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцээд зүйтэй гэж үзсэн байна.

‘Чингис хаан’ олон улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд өчигдөр /2017.10.10/ 23.10 цагт  гал гарчээ. Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоожээ. Галыг хилийнхэн нисэх буудал доторх галын хор, усны шаланкыг ашиглан унтраасан байна.

Татваргүй бараа буюу ‘Duty free’ худалдааны хэсэгт үнэртэй ус, тамхи, согтууруулах ундаа гэхчлэн шатамхай бараа ихтэй. Хэрэв хилийн цэргийнхэн галыг цаг алдалгүй унтраагаагүй бол олон улсын нислэг саатаж, нислэгийн үйл ажиллагаа доголдож хохирол их учрах байсныг Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнхчулуун онцлов. Учир нь, ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудалд явах чиглэлийн нислэг өчигдөр байгаагүй тул татваргүй барааны лангуунууд хаалттай байжээ. Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ нэр төртэй гүйцэтгэж, галыг шуурхай унтраасан Хилийн 0218 дугаар ангийн хамт олонд талархъя. Галыг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ холбогдох шалгалтын хийж байна. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж