“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар болно

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар болно

Косово болон Сербийн Ерөнхий сайд нар өнгөрсөн бямба гаригт хоёр орны харилцаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт хийсэн билээ.

Энэ жилийн хувьд сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон нь таримал болон бэлчээрийн ургамлын ургац буурах, улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээгүй болох, мал тарга хүчээ дутуу авах, отор нүүдэл хийх боломжгүй болж улмаар 21 аймгийн 247 сум буюу нийт сумдын 75 орчим хувь нь гантай буюу гандуу байгаа үнэлгээний дүн гараад байна. Тиймээс 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон тусламжийг тодорхойлох, шуурхай зохион байгуулах, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарыг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12,2 хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 1629 багийн 160,6 мянган малчин өрхөд 66 сая толгой мал өвөлжих, үүнээс 9,2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” семинарт ОБЕГ, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, УЦУОШГ, аймгуудын Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудаас 120 орчим төлөөлөгч оролцоно.

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” семинар маргааш буюу 10 дугаар сарын 12-нд Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж