Солонгосын хойг дээгүүр бөмбөгдөгч онгоц хөөргөв

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг дээгүүр бөмбөгдөгч онгоц хөөргөв

“Мөрөөдлийн театр” энэ намрын уран бүтээлийн нээлтээ “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмаар хийн нийслэлийн үзэгчдэдээ бэлэг барьсан билээ.

АНУ, БНСУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилт явуулж, Солонгосын хойг дээгүүр стратегийн бөмбөгдөгч хоёр онгоцыг хөөргөсөн байна.

АНУ-ын байлдааны B-1B бөмбөгдөгч, БНСУ-ын F-15K сөнөөгч онгоцнууд агаараас пуужин харваж, Шар тэнгист унагасан байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтуудаас үүдэн Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа ийм үед АНУ болон БНСУ-ын явуулж буй цэргийн ажиллагааг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байгаа юм.

Пхеньян өнгөрсөн саруудад зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулж, Японы арлын дээгүүр цөмийн пуужин харвасан нь АНУ болон холбоотон орнуудыг багагүй сандаргасан билээ. АНУ цэргийн хээрийн сургуулилтын үеэр бөмбөгдөгч онгоцнуудыг өчигдөр шөнө (2017.10.10) Номхон далай дахь Гуам арлаас Солонгосын хойг руу нисгэснээс гадна Зүүн тэнгис болон Шар тэнгис дээгүүр пуужин харвасан тухай БНСУ-ын армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

АНУ, БНСУ хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг Хойд Солонгосын цөмийн хийрхлийг дарах арга хэмээн БНСУ-ын армийн албаны хүн мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж