“Зэвсэгт хүчний өдөр”-ийн нэрийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

“Зэвсэгт хүчний өдөр”-ийн нэрийг өөрчилнө

Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн уламжлал болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийн нэрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Монгол цэргийн өдөр” болгон өөчрлөх тухай санал боловсруулжээ. УИХ-ын эрхэм гишүүний үзэж байгаагаар хуучин нэрээрээ байвал гуравдугаар сарын 18-ны өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэсээр байх болно. Харин нэрийг өөрчилж, улс орны хэмжээнд цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст эх оронч хүмүүжил олгох үүднээс тэмдэглэх хэрэгтэй хэмээн үзсэн аж. Гэхдээ ингэхэд асуудал бий. Учир нь өдөрийг бүх насны эрчүүд ”Эрэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэдэг. Гэвч эрхэм гишүүн хууль санаачлах, асуудал тавих, гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу ажлаа хийж байгаа нь энэ биз ээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж