Алдагдсан эд зүйлийг ломбардад барьцаалдаг

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Алдагдсан эд зүйлийг ломбардад барьцаалдаг

Их Британийн дуу хөгжмийн ертөнцийн мэдээллийг олон нийтэд хүргэдэг “Q” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Q Awards” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард эрхлэгчийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр /2017.10.11/ боллоо.

Улсын хэмжээнд 1193 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байдаг аж. Иргэдээс арван хүн тутмын ес нь ломбардад эд зүйлсээ тавьж, мөнгө зээлдэг байна. Гэвч ихэнх тохиолдолд хохирох эрсдэл өндөр.

Стандарт хэмжилзүйн Үндэсний зөвлөлөөс 2003 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлжээ. Гэвч одоо цаг үетэйгээ нийцүүлж шинэчлэх шаардлагатай болсон байна.

Санхүүгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлсэн Зүүн өмнөд Азийн улсууд болох Сингапур, БНСУ зэрэг орон санхүүгийн зах зээлийн орчноо илүү  боловсронгуй болгосноор эрсдэл ч бага байдаг.

Монгол Улсын хувьд  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хохирол, эрсдэлийг хэн хариуцах вэ гэдгийг хуульд тусгаагүйгээс олон хүмүүс хохирдог аж.

Зээл авсан, зээлдүүлсэн этгээд ямар хариуцлага хүлээх юм гэдгийг Банкны хууль болон бусад салбарын хуулиудтай уялдуулж шинэчлэн батлах юм бол эдийн засгийг эрүүлжүүлэх, санхүүг тогтворжуулах, мөнгөний бодлогыг сайжруулахад том нөлөө үзүүлэх үйлчилгээ юм гэж албаны хүмүүс хэлж байлаа.

Нийслэлийн Цагдаагийн Мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Б.Даваажав “Гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, зах, худалдааны төв зэрэг газраар дамжиж, зарагддаг болсон. Иймээс барьцаанд тавьсан эд зүйл, зээлдэгчийн талаарх мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, эд зүйлийг баримтжуулах шаардлагатай. Ийм арга хэмжээ авснаар ломбардын үйлчилгээ эрхлэгч нар өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нөгөө талаасаа хулгайн гэмт хэргийн үйлдэгсдийн зах зээлийг хаах юм. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн тухай хуульд  гэмт хэргийн замаар олдсон барааг мэдсээр байж зарж борлуулбал хариуцлага тооцохоор болсон. Шударга бизнес эрхлэх гэж байгаа бол цахим мэдээллийн санд эд зүйлээ бүртгэж оруулах нь хамгийн чухал байна” гэв.

Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо /МБЗҮЭЭАХХ/-ны гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь иргэдийн санхүүгийн хэрэгцээг богино хугацаанд  хангадаг гэдэг утгаараа байх ёстой. Хууль эрх зүйн орчин учир дутагдалтай байна. Эдийн засаг хямраад ирэхээр  хүмүүс ломбардаар үйлчлүүлэх нь ихэсдэг. Манай улсад арван хүний ес нь ломбардаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг” гэлээ.

Мөн  ломбардын хүүг нэгдсэн нэг бодлогоор барьж зангидах шаардлага байна гэдэг асуудал ч хөндөгдлөө.

Ломбард эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалтад 120 гаруй хүн оролцлоо.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж