11 эмэгтэйг хөнөөсөн этгээд 430 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

11 эмэгтэйг хөнөөсөн этгээд 430 жилийн ял авчээ

Германы татварын орлого есдүгээр сард 4,2 хувь буюу мэдэгдэхүйц их хэмжээний орж иржээ.

Мексикийн прокурорууд 11 эмэгтэйг хөнөөсөн этгээдэд 430 жил шоронд хорих ял төлөвлөжээ. Педро Глория гэгч эмэгтэйчүүдийг хар тамхинд донтуулах замаар хүчээр биеийг нь үнэлүүлэн, мансууруулах бодис заруулж, эцэст нь хэрэгцээгүй болох үед нь амийг нь хөнөөдөг байсан нь мөрдлөгөөр тогтоогджээ. Амиа алдсан хохирогч эмэгтэйчүүдийн гавлын ясны үлдэгдэл 2012 онд Мехико хотын хөдөө аж ахуйн зүүн дүүргээс олдсон юм.

1993 оноос хойш Техас мужийн Эл Пасотой залгаа Мексикийн хилийн орчим 100 гаруй хүн амины хэрэг гарсны хохирогч нь дандаа эмэгтэйчүүд байжээ.

Тэдгээр хохирогчдын дийлэнх нь үйлдвэрийн ажилчин, залуу бүсгүйчүүд байсан бөгөөд тэдний амийг хороосны дараа цөлд аваачиж хаядаг байжээ. Олон эмэгтэйг хөнөөсөн гэмт этгээдийг олоход хохирогчдын ар гэрийнхэн болон хүний эрхийн төлөө тэмцэгчид чухал мэдээллээр хангаж байсан гэнэ.

Мексикийн прокурор 2013 онд хэргийн гол сэжигтэн загварын агентлагийн шугамаар эмэгтэйчүүдэд боломжийн ажил санал болгож урхиддаг байсныг тогтоосон юм.

ОРЧУУЛСАН Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж