Бондын төлбөрөө хэрхэн хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Бондын төлбөрөө хэрхэн хийх вэ?

Германы татварын орлого есдүгээр сард 4,2 хувь буюу мэдэгдэхүйц их хэмжээний орж иржээ.

Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 660 сая ам.долларын гадаад төлбөрийн зээл төлнө. Тодруулбал Чингис бондын эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг ирэх оны нэгдүгээр сард, “Дим сан” бондын хүүгийн 160 сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард хийх үүрэг хүлээж байгаа юм. Иймд Засгийн газар гадаад зах зээлээс дахин хөрөнгө татах замаар буюу шинэ бонд гаргаж, дээрх төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа орсон билээ. Гэвч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хэлэлцээр түр зогсоод байгаа юм. Хэрэв ирэх онд дээрх төлбөрүүдийг барагдуулж чадахгүйд хүрвэл Засгийн газрын бүх бонд дампуурсан гэх тодотголд багтах эрсдэлтэй. Ингээд бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар албаны хүмүүсийн байр суурийг тодрууллаа. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр

-Засгийн газар бондын төлбөр төлөх хэд хэдэн хувилбар боловсруулах байх. Дотоод валютын нөөцөөс гаргах эсвэл өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сунгах гэх мэт  хэд хэдэн хувилбараас Засгийн газар сонголтоо хийнэ. Магадгүй Засгийн газраас гаргасан бондыг манай банк худалдаж авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль хувилбар нь Монгол Улсад ашигтай байна вэ гэж бонд гаргагч шийдвэр гаргавал бид дэмжиж ажиллана.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн

-Бондын өр төлөх хоёр, гурван хувилбар бий. Тухайн үед хэлцэл эхлэхээр хэлнэ.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа

-Одоогоор бидэнд эдгээр төлбөрийг төлөх хуримтлуулсан нөөц байхгүй. Гадаад валютын нөөц маш бага, төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Эдийн засагт сэргэлт бий болсон ч 660 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэмжээний хуримтлал үүсгэж чадаагүй.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж