Төсвийн зардлыг бууруулбал цалин нэмэх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Төсвийн зардлыг бууруулбал цалин нэмэх боломжтой гэв

‘Багшдаа тусалъя’ эцэг эхчүүдийн холбооноос өнөөдөр /2017.10.11/ ‘Багш нарын цалин нэмүүлэх түр хороо’-ноос тавьж байгаа шаардлагыг дэмжиж хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Хоёр жил ажилласан багш 384 мянган төгрөг гар дээрээ авдаг. Цалинтай холбоотой олон судалгааг хийлээ. Монголын ирээдүйд боловсрол олгож байгаа багш нартаа төр мөнгө зарцуулах ёстой. 

Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг бид хүлээн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч төсвийн үр ашиггүй зардлыг танаж, тэвчиж чадвал багш нарын цалинг 30 хүртэл хувиар нэмэх эх үүсвэр гарч ирнэ. 

Бид Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр тус хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэх шаардлагыг тавьсан байсан. Энэ шаардлагыг манай эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллана” гэлээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж