Хөгжлийн банкны алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны алдагдал буурчээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр “Eagle news” телевизийн “Гүүр” ярилцлагын хөтөлбөрт оролцож, 2013 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх аж.

Хөгжлийн банк энэ онд 225,1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл олгосноос 196.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн шинэ хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Дээрх зээлийн 73 хувь нь экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөрт олгогджээ. Эдгээрээс дурдвал, “Алт-2 үндэсний хөтөлбөр”, Ноолуурын салбарыг дэмжих дамжуулан болон шууд олгосон төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл“, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл” зэрэг хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүд багтаж байна. 

Дашрамд дуулгахад, Хөгжлийн банк өнгөрсөн оны есдүгээр сард 137,69 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар алдагдлын хэмжээ 90,75 тэрбум төгрөгөөр буурчээ.  

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж