Рекс Тиллерсоны IQ-г шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Рекс Тиллерсоны IQ-г шалгуулна гэв

Рекс Тиллерсоны IQ-г шалгуулна гэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг IQ сорилт өгөх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн нь тэднийг хоорондоо таарамж муутайг илтгэсэн хэрэг юм.  

Д.Трампаас нэгэн сэтгүүлч Рекс Тиллерсон түүнийг “мулгуу” хэмээн дуудсан нь үнэн эсэхийг асуухад АНУ-ын ерөнхийлөгч “Энэ ташаа мэдээ байна. Хэрэв Рекс тэгж хэлсэн бол бид IQ-гээ шалгуулна. Харин хэн нь өндөр IQ –тэй гэдгийг би хэлж өгч болно” гэжээ.

Д.Трамп төрийн нарийн бичгийн даргадаа итгэдэг гэдгээ ч хэлсэн. Сэтгүүлчид ерөнхийлөгчийнхөө IQ-гээ шалгуулна гэсэн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад Сара Сандерс тэдэнд хандаж, “Энэ бол наргиа. Та бүхэн хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Рекс Тиллерсон ерөнхийлөгчөө “мулгуу” хэмээн дуудсан тухай хов жив тарсны дараа төрийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх нь гэдэг цуу яриа тарсан юм. Харин Рекс Тиллерсон тэр даруйд хэвлэлийн хурал зарлаж, төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа татгалзах бодолгүй гэж мэдэгдсэн билээ.

ОРЧУУЛСАН Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж