Архивын ерөнхий газарт гамшгаас хамгаалах сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Архивын ерөнхий газарт гамшгаас хамгаалах сургалт хийлээ

Мөн шүүхээс тэднийг газар хөдлөлтийн улмаас хотод учирсан хохирлыг төлөхийг шаарджээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Архивын ерөнхий газарт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулав.

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар тус газрын ажилтан албан хаагчдад мэдлэг олгосон байна.

Тактикийн сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах Аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах Аврах 26 дугаар ангиуд хамтран оролцжээ. Тус сургуульд нийт 195 ажилчин, албан хаагч, 8 техник хэрэгсэл, 5 мэргэжлийн анги оролцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж