“Мөрөөдөгчид”-ийн ирээдүй бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Мөрөөдөгчид”-ийн ирээдүй бүрхэг байна

УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангайн асуудал улс төрийн хурцадмал байдалд хүргээд байгаа билээ.

АНУ-д ажиллаж, амьдарч буй 800,000 орчим цагаач иргэн “мөрөөдлийн арал” дээр үлдэх эсэх нь бүрхэг хэвээр байна. Сайхан амьдрал хайж очсон цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд АНУ-д ажиллаж амьдрах бололцоо олгох, бичиг баримт авах нөхцөлийг бүрдүүлэхээр өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн 2014 онд гаргасан Цагаачлалын захирамж /Executive Actions on Immigration/-ийг Д.Трамп есдүгээр сард цуцлах шийдвэр гаргаж, үүнийг хуулиар зохицуулахад Конгресст зургаан сарын хугацаа өгсөн билээ.

“Мөрөөдөгчид” хэмээн нэрлэж буй тэдгээр цагаач иргэдийг албадан гаргахгүйгээр нийгмийн хамгаалалтад авах тухай хуулийн төслийг батлахын тулд Цагаан ордон ногоон карт олгох системийг өөрчлөх, асран хамгаалагчгүй насанд хүрээгүй хүүхдийг тус улсын хилээр оруулахгүй байх, оршин суух зөвшөөрөл олгох шинэ стандарт тогтоох зэрэг олон хатуу болзол тавьжээ.

Харин АНУ-ын цагаач иргэд болон ардчилагчид Д.Трампын засаг цагаач эцэг, эхээ дагаж АНУ-д очсон бичиг баримтгүй олон мянган хүүхдийг нийгмийн хамгаалалтад авах хууль батлахын тулд тэднээс шаардаж байгаа болзол нь огт боломжгүй зүйл гэж үзэж байна.

Ням гаригт Цагаан ордон цагаачдыг АНУ-д ажиллаж, амьдрах хууль ёсны зөвшөөрөл олгохын тулд хатуу болзол бүхий жагсаалт гаргасныг ардчилсан намын гишүүд “ёс зүйгүй, үнэнд үл нийцэх” хатуу шаардлага гэж үзжээ. Цагаан ордноос гаргасан тэдгээр болзлын жагсаалт нь “мөрөөдөгчид”-ийг нийгмийн хамгаалалтад авах тухай хууль ямар ч боломжгүй гэдгийг дахин баталж байна. Хуулийн төсөлдөө Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр амласан шигээ АНУ-Мексикийн хил дээр таван метр өндөр хана босгох заалт оруулсан юм. Харин энэ асуудлаар Д.Трамптай хэдийн тохиролцсон гэж бодож байсан Ардчилсан намын гишүүд ийм заалт орсонд гайхаж байгаа ажээ. Барак Обамагийн үеийн “Deferred action for childhood arrivals” (DACA) буюу Бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөрт бүгд найрамдахчууд бүр 2010 оноос саад болж ирсэн юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу цагаач иргэдэд  АНУ-д гурван жилийн хугацаатай оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байсан. Цагаачдын бичиг баримтгүй хүүхдүүдийг нийгмийн хамгаалалтад авах тухай “мөрөөдөл’ хуулийн төслийг Конгрессоор авч хэлэлцсэний хариуд бүгд найрамдахчууд хилийн хяналтыг чангатгахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг сөргүүлэн тавьжээ.

Хэрэв Конгресс дахь бүгд найрамдахчууд Д.Трамптай нийлэн “мөрөөдөл”-ийн хуулийн төслийг замаас нь гаргавал ардчилагчид Д.Трампыг бүгд найрамдахчууд болон сонгуулийн үеэр хамгийн их дэмжлэг үзүүлсэн цагаачдыг эсэргүүцэгчдийн хооронд яс хаяхаа сайн мэднэ.

DACA буюу (DACA) буюу бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөрт хамрагдагчдын асуудлыг хэрхэн шийдэх нь  2018 оны Конгрессын дунд хугацааны сонгуулийн дүн ихээхэн шалтгаалах нь тодорхой юм.

‘Олон хүүхдийн амьдрал, хувь заяагаар дэнчин тавьж, “Америк нэгдүгээрт” хэмээх цагаачдын эсрэг хүнлэг бус бодлогоо хэрэгжүүлэх нь ерөнхийлөгчийн хувьд ёс зүйгүй хэрэг” хэмээн төлөөлөгчийн танхимын гишүүн Мишелл Гришэм хэлсэн байна. Конгресс дахь ардчилсан гишүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид “мөрөөдөгч”-дөд иргэншил олгох хууль батлахыг хичээж байгаа бол Цагаан ордны төлөөлөгч тэдэнд иргэншил олгох сонирхолгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж