Төсвийн байнгын хороо хуралдлаа | News.MN

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Ажлаа хийж байгаа. Төлөвлөсөн ажлуудаа цагт нь амжуулах гэж шахаж, шаардаж ажиллаж байгаа.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ч.Улаан горимын санал гаргав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдмөөр байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Төсвийн байнгын хорооныхон өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, болон үүнтэй холбогдон Ажлын хэсэг байгуулах асуудлыг хасах саналтай байна гэж байлаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ үеэр Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, Шинэ Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалтай сайтар танилцан, нягталсны дараа уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсныг мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хоёр жилийн өмнөх миний санал, дүгнэлт ийм байжээ 2017-10-11 150.129.141.136

Ер нь 2017 оноос л манай ЗГ-т өрөө төлөх, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах хоёр тулгамдсан зорилт зэрэг тавигдах нь гэж би таамаглаад байгаа юм. Тэр үеийн ЗГ маш хэцүү нөхцөлд ажиллах ЗГ шүү. Хариуцлага гэдэг юм Монголд байхгүй болохоор манай намууд ч яахав дээ, ирэх оны сонгуульд яаж ялах вэ гэдгээг л одоо бодоод байна. Улс орны өмнө тулгарах хүндрэл, түүнийг хэрхэн давж гарах боломж байгааг ярьж байгаа нам ч, хүн ч алга байна.Социализмын үед авсан гадаад өрөө хүчингүй болгуулсан шиг бидний энэ их өрийг маань хүчингүй болгохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл, гадаадын маш олон өмчийн эзнээс бид мөнгийг нь зээлж авч байгаа хэрэг. Одоо манай төр, засгийн удирдлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гадаад, дотоод өрийн асуудлаа нэг сайн нэгтгэн судлаад, төлөх графикаа гаргаад, эх үүсвэрүүдийг нь тогтоогоод авбал ядахдаа төр засгийн түвшиндээ нэгдсэн ойлголттой болохсон.Улс орон гэдэг маань томсгосон айл юм шүү дээ. Аав нь ч нэг өр тавиад, ээж нь нэг өр тавиад, хүүхдүүд нь ч толгой мэдэж өр тавиад байвал тэр айл яахав.Өрхийн тэргүүнгүй юм шиг ийм айл хэцүүдэнэ биз дээ. Эзэнгүй айл гэж ийм айлыг бид нэрлэдэг шүү дээ. ЭЗЭНГҮЙ АЙЛ шиг ЭЗЭНГҮЙ УЛС байж таарахгүй. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхийлөгч нэг дуугарна байгаа.Гэрийн эзэн байна даа. ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2015

Avatar

иргэд 2017-10-11

ЗГ-ыг байгуулах асуудлыг үндсэндээ МАН ХЭДЭН ӨДРӨӨР СААТУУЛАЖ БАЙНА,ийм намыг улс эх орны эрх ашгын үүднээс улс төрөөс зайлуулах цаг болжээ.

Avatar

Зочин 2017-10-11 66.181.160.53

Малын мах, ноос, ноолуур, арьс шир, сүү, цагаан идээ, бэлчээр ашиглалтын орлогын татварыг шинэчилэн тогтоож орон нутгийнхаа хөгжлийн төлөө авч төвлөрүүлэн ажиллах шинэ засгийн газрийн үндсэн ажил байх ёстой. ингэж чадвал улс орон дорхноо өндийгөөд ирнэ. Олон жил яриад хийх зоригтон олдохгүй бна. Тэртэй тэргүй удахгүйгээс хойш үлдэцтэй зүйл хийгээрэй. Малчид бол татвараа өгч улс орноо тэтгэе, өөрсдөө төртэй харицая, хүн гэж тоолгое гээд санлаа тавиад бна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж