Сурагчид хэзээ амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Сурагчид хэзээ амрах вэ?

Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хөшөөний эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх хойд талын зорчих хэсгийг өнөөдөр 22.00 цагт нээх юм байна.

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралт хэзээ эхэлж, хэд хоног үргэлжлэх вэ гэсэн асуултын хариуг эцэг эхчүүд хүлээж байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын  тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй ноднингийнхтой адил байна гэдгийг албаны эх сурвалж тодотголоо.

Хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна. 

Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж