Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл био чацаргана брэндийн шинэ нүүр царай боллоо | News.MN

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл био чацаргана брэндийн шинэ нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл био чацаргана брэндийн шинэ нүүр царай боллоо

Лондоны гудамжаар нүүрэндээ ямар ч нүүр будалт хийлгүй, үргэлж чамин ганган харагддагаас арай өөр энгийн хувцастай явж байгаа нь ийнхүү папарацид өртжээ.

Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд танил болж, аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогч, фэнүүдтэй болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлийн “Хайрын хариу” талархлын тоглолт есдүгээр сарын 29-ний өдөр үзэгчдийн халуун алга ташилт дунд амжилттай болж өндөрлөв. Тоглолтын үеэр азтай үзэгчдийг шалгаруулж Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн БИО чацарганы шүүсний бүтэн жилийн хэрэглээний эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.

Мөн UFC групп дуучин Б.Бат-Энэрэлтэй 1 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хүн бүрийн хэрэглэх дуртай, хамгийн амттай, хамгийн аминдэмтэй БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар Б.Бат-Энэрэл хүүг тодорхойлон ивээн тэтгэж хамтран ажиллах болсон юм.

Энэ талаар бяцхан авьяастан, дуучин Б.Бат-Энэрэл ‘Тоглолт маань гоё боллоо .Үзэгчид дуу болгонд маань алга ташиж баярлаж байна. Миний тоглолтыг дэмжиж ажилласан БИО чацарганы ах эгч нартаа баярлалаа. Би 2 настайгаасаа эхэлж БИО чацаргана уусан. БИО чацаргана бусдаас илүү амттай, илүү амин дэмтэй. Яагаад гэвэл цэвэр чацаргана жимсний шүүс гэж би боддог. Тиймээс миний эрүүл мэндэд тустай, миний уух хамгийн дуртай ундаа юм’ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн UFC Группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал Б.Хадбаатар ‘Манай UFC групп үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн урлаг, спортынхныг дэмжин ажилласаар ирсэн. Энэ удаа бид бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэлийг БИО чацаргана брэндийн шинэ нүүр царайгаар тодорхойлж хамтран ажиллаж байгаадаа баяртай байна’ гэлээ.

Тоглолтын үеэр Ерөнхий ивээн тэтгэгч UFC группийн удирдлага, хамт олон Бяцхан авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэл болон урлагийн замд хөтлөн оруулсан багш, МУГЖ дуучин С.Батсүх нарт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяр хүргэж, урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байхыг билэгдэж, хүндэтгэл үзүүлэн эдийн дээд Монгол хадагаа өргөн барьсан юм.

Бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлдээ хичээл сурлага, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-11 182.160.33.184

Засгийн газар ажилдаа орж тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэж ард түмнийхээ аж амьдрал,оюун санаанд нь өөдрөг алхамууд хийх байх гэж итгэж хүлээж байна.Нөгөө талаас арцдаг барьцдаг,өдөн хатгаж хэрүүл маргаан хийдэг хүмүүсийг болиочээ.Гаргасан хүмүүсдээ ажил хийх бололцоог нь олгомоор байна

Avatar

Зочин 2017-10-11 182.160.35.86

Бат-Энэрэлт гэх энэ хүүгийн эх эцэг нь байдаг юмуу?Арай дэндүү мөнгө олох хэргсэл болгоод байгаа юм бишүү Нялх амьтан бас яг эрүүл хүүхэд биш шиг л харагдаад байх юм гэж олон хүн ярьж өрөвдөж байх юм

Avatar

зочин 2017-10-11 43.242.243.48

Өөрийнхөө төрмөл авьяасыг шудрагаар үнэлүүлж байгаа авьяаслаг хүү цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2017-10-11 202.9.41.144

Эрүүл мэндийн асуудалтай нялх хүүхдээр мөнгө олох хэрэгсэл болгож байга нь хууль бус. Зохих газр нь үүнд анхаарах ёстой!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж