ХЗХ-дын удирдлагуудад зориулсан сургалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

ХЗХ-дын удирдлагуудад зориулсан сургалт өндөрлөлөө

Цахим хуудас ашиглан иргэдийн гар утас залилдаг ШУТИС—ийн төгсөх ангийн оюутнуудыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, шалгаж эхлээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр аймгийн ИТХТ-ийн дарга Д.Бауыржантай уулзаж, Хорооны зохицуулалтын бодлого, банкнаас бусад санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн иргэд, тэр дундаа алслагдсан сум, нутгийн иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх талаар баримталж буй байр суурийг танилцуулав. ИТХТ-ийн дарга Д.Бауыржан Баян-Өлгий аймагт даатгалын хохирол үнэлгээний үйлчилгээ байхгүй, иргэд хохирлоо үнэлүүлэх, барагдуулахын тулд хугацаа алдаж байгааг онцлон дурдлаа.

Мөн Ажлын албаны дарга Т.Жамбаажамц тус аймагт үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны “Таван богд” ХХК-ийн салбар, “Элба” ББСБ-аар зочилж, тэдгээрийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нартай уулзаж, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг нь сонсохын зэрэгцээ Хорооноос хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын талаар танилцуулав.

Хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулсан хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн цуврал сургалтын хамгийн сүүлчийнх нь тус аймагт энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болсон юм. Өнгөрөгч 5, 6 дугаар сард Архангай, Завхан аймгуудад Хангайн болон Төвийн бүсийн, энэ есдүгээр сарын 5, 6-нд Хэнтий, 12, 13-нд Орхон аймагт Зүүн болон Хойд бүсийн, есдүгээр сарын 26, 27-ний өдрүүдэд Өмнөговь аймагт Говийн бүсийн сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Баян-Өлгийн сургалтад 12 ХЗХ-ны удирдах ажилтнууд хамрагдсан бөгөөд аймгуудаас хамгийн олон ХЗХ-той нь тус аймаг юм.

Сургалтаар ХЗХ-ны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг танилцуулахаас гадна хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин, ХЗХ-ны засаглал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, түүнд тавих хяналт, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Гүйцэтгэх удирдлагуудын мэдлэгийг дээшлүүлэх замаар ХЗХ-дыг бэхжүүлэх, чадавхжуулах, олон улсын сайн туршлагыг таниулахад чиглэсэн уг сургалт өчигдрөөс нийслэлд эхэлсэн бөгөөд Улаанбаатарын сургалтад нийт 197 ХЗХ хамрагдаж байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж