“Системийн сэтгэлгээ, системийн онол” сургалт зохион байгуулав | News.MN

“Системийн сэтгэлгээ, системийн онол” сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

“Системийн сэтгэлгээ, системийн онол” сургалт зохион байгуулав

Японы Сикоку мужийн Наруто хотноо болсон бэлтгэлийн үеэр их аварга Хакухо М.Даваажаргал, отгон ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар хүч үзжээ.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2017 оны 10 дугаар сарын 5, 9-ний өдрүүдэд “Системийн анализийн хандлагаар бодлогын шинжилгээ хийх нь”, “Байгууллагын үйл ажиллагаанд системийн шинжилгээний аргыг хэрэглэх нь” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулав.

Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, дэд проф. доктор Я.Бямбасүрэн, ахлах багш Б.Ариунтуул нар системийн онолын ойлголт, үйл ажиллагааны төлөвлөлтөд хийх шинжилгээ, удирдахуйн ерөнхий онол, системийн хандлага, зэрэг сэдвүүдээр лекц уншив.

Тус сургалтаар байгууллага эрхэм зорилгоо зөв тодорхойлох, зорилгодоо хүрэхэд ажилтан бүрийн оролцоо, чадавхи, нөөц бололцоог зөв хуваарилах, мэдээллийг тасралтгүй жигд хангаж байх, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Cиcтемийн сэтгэлгээ, системийн онолын судалгаа нь олон улсад шинжлэх ухааны түвшинд хөгжсөн, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад түгээмэл хэрэглэгддэг арга зүй төдийгүй гадаад улс орнууд, олон байгууллагад уг арга зүйг ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн сайн туршлага цөөнгүй байна.

Монгол Улсын хувьд уг арга зүйг бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн эхэлж байгаа бөгөөд төрийн байгууллагуудаас манай яам анх удаа байгууллагын эрүүл мэндийн төлөв байдал буюу системийн шинжилгээ хийлгэж, оношилгооны үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ГХЯ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2017-10-11 66.181.166.35

Овоо ш дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж