АНУ, БНСУ-ын байлдааны төлөвлөгөөг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын байлдааны төлөвлөгөөг хакерджээ

Улсын филармони уран бүтээлийн ургац арвин байгаа.

Хойд Солонгосын хакерууд 2016 оны есдүгээр сард БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийн сангаас нууцын зэрэглэлийн материал хулгайлсныг тус улсын Үндэсний Ассамблейн гишүүн, эрх баригч Ардчилсан намын гишүүн Ри Чол Хи мэдэгджээ. Ри Чол Хигийн мэдэгдсэнээр хакеруудын гарт орсон цэрэг армийн нууцын зэрэглэлийн 235 гегабайт материал дунд АНУ-БНСУ-ын хамтарсан байлдааны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө, Хойд Солонгосын удирдагчийг устгах нууц даалгавар багтсан гэнэ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүний дээрх мэдэгдэлд тус улсын Батлан хамгаалах яам тайлбар хийхээс татгалзжээ. Пентагон мөн хакеруудын гарт орсон материал нууцын зэрэглэлд багтах материал эсэх талаар мэдэгдэл хийгээгүй боловч “АНУ цэрэг, байлдааны ажиллагааныхаа аюулгүй байдал болон Хойд Солонгосын ямар ч аюул заналхийллийг зайлуулах бүрэн чадварт итгэл төгс байгаа” хэмээжээ.

Цагаан ордон өчигдөр (2017.10.10) мэдэгдэл гаргаж “Д.Трамп болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын ямар нэгэн түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авах өргөн хүрээтэй төлөвлөгөө боловсруулсан. Шаардлагатай бол АНУ болон бусад цөмийн зэвсэгтэй холбоотон орнуудад учирч болох аюул заналхийллийг арилгах арга хэмжээ авахад бэлэн” гэжээ.

АНУ болон БНСУ хоёр улс Хойд Солонгосын хакеруудын хорлон сүйтгэх кибер дайралтуудыг хэдэн жилийн өмнөөс мөрдөж байгаа бөгөөд тун овжин хэд хэдэн кибер халдлага явуулсан тэдгээр хакеруудын ард Пхеньяны эрх баригчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

2013 онд хакерууд БНСУ-ын  банкны систем болон телевизийн сувгуудыг хакердахад тус улсын Засгийн газар энэ хэрэгт Хойд Солонгосыг буруутгасан. 2014 онд “Sony Pictures”-ийг хакердахад АНУ энэ хорлон сүйтгэх ажиллагааг Пхеньяны эрх баригчид захиалгаар явуулсан гэж сэжиглэсэн билээ.

ОХУ-ын кибер аюулгүй байдлын програм хангамж үйлдвэрлэгч “Касперский” компанийн мэдээлснээр дөрөвдүгээр сард дэлхийн 18 орны банкны системд халдсан халдлагын Хойд Солонгосын хакерууд үйлдсэн ажээ. Хакерууд хулгайлсан мөнгөө Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтад зориулдаг байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж