Ньюс хөтөч: Өнөөдөр охидын эрхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өнөөдөр охидын эрхийн өдөр

Ньюс хөтөч: Өнөөдөр охидын эрхийн өдөр

Өнөөдрийн цаг агаар

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Үс засуулахад тохиромжгүй

Буд гараг. Билгийн тооллын 21, Хэрцгий охин одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдал

  • 09.00 Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга нар нийтийн тээврийн автобусанд буудал зарлагч автомат төхөөрөмж суурилуулсан ажилтай танилцана.
  • 09.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
  • 09.00  Төсвийн байнгын хороо Төрийн ордны ‘Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • 11.00 АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 11.00 “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэн Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д нээгдэнэ.
  • 11.00 ‘Багшдаа тусалъя’ эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
  • 11.00 “Хүчирхэг хөвгүүд” ТББ-аас ‘Монгол ньюс’ төвд Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулж мэдээлэл хийнэ.
  • 11.00 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт нийслэлийн Иргэний танхимд болно.
  • 11.00  Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд ‘Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ’ өдөрлөг болно.
  • 14.00 Монгол цэргийн музейд “Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд цэнгээнт бүжгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөг болно.
  • 14.00 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Төрийн ордны “В” танхимд хуралдана.

Өнөөдрийн эвент

  • 19.00 Бүтээлч бүсгүйчүүдийн уулзалт болно. Урлах, зохион бүтээх сонирхолтой бүсгүйчүүд 89169926 дугаарын утсаар холбогдож болно.
  • 19.00 Жазз хөгжим сонирхогчдад зориулсан “Blues Cooper” хамтлаг классик жазз хөгжмийн үдэш VLVT клубт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж