Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр

Өнгөрсөн онд Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо 2009 оныхтой харьцуулахад 19 орчим хувиар өсөж 475 саяд хүрсэн тухай тус улсын интернэт мэдээллийн төвөөс мэдээлжээ. Одоогийн байдлаар Хятадын хүн амын 34,4 хувь нь интернэтийн сүлжээ ашиглаж байна. Хятадад уг сүлжээг хөгжүүлэх асуудлаар тус товийн хийсэн судалгаагаар, өнгөрсөн оны сүүлч гэхэд интернэт хэрэглэгчдийн тоо 475 саяд хүрсэн бөгөөд энэ нь 2009 оныхтой харьцуулахад 73,3 сая хүнээр нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Түүнээс гадна гар утаснаасаа интернэтэд холбогдож буй хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба одоогийн байдлаар 303 саяд хүрээд байна гэж тус төв мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж