Ихэнх оросууд хувийн бизнес эрхлэхийг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Ихэнх оросууд хувийн бизнес эрхлэхийг хүсэхгүй байна

Сүүлийн үед гадаад төрх тэр дундаа үс засалтдаа ихээхэн өөрчлөлт хийх болсон дуучин Кристина Агелера энэ удаа үснийхээ өнгийг ягаан болгож өөрчилсөн байна.

Бүр Оросын нийгмийн санаа бодлын тандах төвөөс хийсэн судалгаагаар оросуудын дийлэнх нь хувийн бизнес эрхлэхийг хүсэхгүй байна гэсэн дүн гарчээ.

Хувийн бизнес эхлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо улам буурч байна. 2008 онд бизнес эрхэлнэ гэсэн хүний хувь 32 байсан бол энэ үзүүлэлт 2017 онд 22 болж буурсан байна. Хувийн бизнес эрхлэх нь ирээдүйгүй гэж 1991 онд 49 хувь нь үзэж байсан бол энэ онд 68 хувь болж өсчээ.

1991 онд хувийн бизнестэй гэж судалгаанд оролцсон иргэдийн хоёр хувь нь хариулж байсан бол одоо дөнгөж долоон хувь нь хувийн бизнестэй байгаа ажээ.

Хувийн бизнесээс татгалзаж байгаа шалтгаануудын эхэнд төрийн байгууллагын хүнд суртал, дарамтыг /27 хувь/ нэрлэсэн байна. Харин дараад нь санхүүгийн хангалттай эх үүсвэргүй, шинэ бизнес эхлэхээс айж байна хэмээн 18 хувь, харин эдийн засгийн нөхцөл байдал ийм боломж олгохгүй байна хэмээн 12 хувь нь үзжээ.

Гэхдээ иргэд хувийн бизнес эрхлэх нь нийгэмд хэрэгтэй хэмээн 74 хувь нь хариулсан байна. Яагаад гэвэл ажлын байр шинээр бий болгоно /28 хувь/, төсөвт нэмэртэй /13 хувь/, бараа бүтээгдэхүүний хүртээмж нэмэгдэнэ /12 хувь/ гэж үзсэн байна. Гэхдээ бизнес эрхэлдэг хүмүүст итгэдэг хэмээн дөнгөж 22 хувь нь хариулжээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд хувийн бизнесийн талаарх оросуудын ойлголт, хандлага өөрчлөгдөж, энгийн байдаг л зүйл болж, бизнесменүүдэд атаархахаа больсон ч үл итгэх байдал байсаар байна” хэмээн судалгааны дүнгийн талаар тус төвийн тэргүүн Валерий Федоров хэлжээ.

Энэхүү судалгааг энэ оны долдугаар сарын 28-29-нд хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж