АНУ-ын зарим хэвлэлийг хязгаарлана гэж анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын зарим хэвлэлийг хязгаарлана гэж анхааруулав

Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаар мужийн Чита болон Нерченск хотод Хэнтий аймгаас зургаан оюутан мужийн Амбан захирагчийн тэтгэлгээр суралцахаар болсон тухай өмнө мэдээлж байсан билээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “Радио Свобода” болон өөр хоёр мэдээллийн байгууллагад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг нь хязгаарлаж магадгүй хэмээн ОХУ-ын Хууль зүйн яам санууллаа.

Хууль зүйн яамны хэвлэлийн мэдээнд дурдсанаар энэ асуудалд Москва АНУ дахь оросын сэтгүүлчдэд хандаж байгаа хандлагаар хандана гэдгээ онцолжээ.

“АНУ-д ажиллаж байгаа Оросын хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаатай ижил арга хэмжээг бид энд авах болно” хэмээн уг мэдээнд онцолсон байна.

Засгийн газрын эх сурвалжийн РИА Новости агентлагт өгсөн мэдээллээр хариу арга хэмжээ зөвхөн үйл ажиллагааг нь хязгаарлахаар тогтохгүй, шаардлагатай бол Гадаад хэргийн яамнаас олгодог сурвалжлах эрх олгохыг цөөлөх, хөдөлмөрийн болон татварын хууль тогтоомжийг сахин мөрдөж байгаа эсэхийг шалгаж, шалгалтын үр дүнг олон нийтэд мэдээлэх зэрэг арга хэмжээг авах ажээ. Мөн ОХУ-ын дотоод хэрэгт оролцсон гэсэн үндэслэлээр АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагыг ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхгүй хэмээн зарлахад Ерөнхий прокурорын газар бэлэн байгаа хэмээн эх сурвалж бас мэдээлжээ.

Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны тэргүүн Леонид Левин хууль зүйн яамны энэ мэдээлэл нь сануулга болохыг тодотгоод ОХУ өмнө нь хэзээ ч ийм арга хэмжээ авч байгаагүй, авах ч үгүй гэсэн байна. Гэхдээ АНУ-ын зүгээс ийм байдалд хүргэхгүй гэдэгт найдаж байгаагаа бас илэрхийлжээ.

Харин Холбооны зөвлөлийн Төрийн тогтнолыг хамгаалах зөвлөлийн тэргүүн Андрей Климов бүх зүйл АНУ-ын байр байдлаас шалтгаална гэжээ. “Хэрвээ тэд хоригт хамруулах Оросын мэдээллийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх юм бол бидэнд бас өөрсдийн жагсаалтаа нэмэгдүүлэх боломж бий” гэжээ. Түүний хэлснээр одоогоор ОХУ-д америкийн 40 гаруй мэдээллийн байгууллага ажилладаг.

АНУ-ын засаг захиргааны зүгээс Оросын англи хэл дээрх суваг RT-г аравдугаар сарын 17-ноос өмнө хэвлэл мэдээллийн байгууллага биш харин гадаадын агент гэсэн статусаар бүртгүүлэхийг сануулаад байгаа юм. RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян дэлхийн аль ч улсад АНУ-д учирч байгаа шиг үйлдэлтэй учирч байгаагүй хэмээн хэлээд хэрвээ ийм хууль бус үйлдэл үргэлжилсээр байвал үйл ажиллагаа зогсоож магадгүй хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж