Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

10 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас оорохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас  орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж