Үүрэг гүйцэтгэгч томилгоо хийх нь зөв үү? | News.MN

Үүрэг гүйцэтгэгч томилгоо хийх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Үүрэг гүйцэтгэгч томилгоо хийх нь зөв үү?

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд 2012” тоглолтод оролцохоор ОХУ-ын “Премьер-министр” хамтлагийн дуучин Б.Амархүү эх орондоо иржээ.

Сайдын үүрэг гүйцэтгэгч томилгоо хийх нь зөв, буруу гэх маргаан сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд бичигдэх болсон. Тэгвэл энэ асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт байхгүйг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ тайлбарлалаа. 


Сайдын албан тушаал улс төрийнх. Төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалд үүрэг гүйцэтгэгч гэх нэршил яригддаг ч хуульд албан ёсны нэр томьёог нь тусгаж өгөөгүй байна. Гэхдээ Засгийн газрын хуралдааны дэгээр Засгийн газрын аль нэг гишүүн эзгүй байх хугацаанд өөр нэг сайд оронд нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллах заалт бийг Төрийн албан зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан ярив. Түүний хэлснээр, улс төрийн албан тушаалтан үүрэг гүйцэтгэгчээр ямар тохиолдолд, хэрхэн ажиллахыг Засгийн газрын хуралдааны дэг болоод Засгийн газрын тухай хуулиар шийднэ. Харин түүнтэй холбоотой томилгоо, шийдвэрийг Засгийн газар зохицуулах аж.

ТАЗ-ийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан

Нөгөө талаас Засгийн газрын 2011 онд баталсан 62 дугаар тогтоолд, түр орлон гүйцэтгэгч нь төрийн захиргаа, тусгай албан тушаалын хэмжээнд яригдах бол үүрэг гүйцэтгэгч нь улс төр, төрийн үйлчилгээний албан тушаалд үйлчлэх нэршил гэнэ. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 21.1 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх үүргийг хэн гүйцэтгэж болохыг зохицуулжээ. Улмаар түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоо буюу эзгүй албан хаагчийг ирэх, хуулийн дагуу томилох хүртэлх хугацаанд албан үүргийг нь гүйцэтгэх. Энэ нь ямар тохиолдолд байхыг Засгийн газар тусгайлан журамлажээ. Тодруулбал,

  • Ээлжийн амралттай
  • Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй
  • Дотоод, гадаад албан томилолттой
  • Гурван сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдах
  • Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тусгай даалгавар, ажил үүрэг гүйцэтгэх
  • Жирэмсний болон амаржсаны амралттай
  • Албан хаагч өөрийн хүсэлт болон даргын тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцлага алдаж албан тушаалаасаа буурсан, өөр албанд томилогдсон, халагдсан, нас барсан шалтгаанаар албан үүрэг нь түр эзгүй байх тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч түр орлох юм.

Гэвч түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч нар нь хүнийг ажлаас нь чөлөөлж, шинээр томилох  эсэхийг ямар ч хуульд тусгайлан заагаагүй буюу тэднийг ямар эрх үүрэгтэй ажиллахыг хуулиар тодорхой зохицуулж өгөөгүй байна. Улс төрийнхөн энэ хуулийн цоорхойг ашиглаж, хүссэн нь дуртай цагтаа томилгоо хийдэг болжээ. Тиймээс үүрэг гүйцэтгэгчийн хийж буй томилгоог хууль бус гэж буруутгаж болохгүйг ТАЗ-ийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан тодотгов. Мөн тэрбээр “Хууль санаачлагч, тогтоогчид болон гүйцэтгэгчид дээгүүрээ өөрсдөө хууль зөрчөөд байхад ТАЗ доогуур нь яам, агентлагийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зөрчлөө гээд хариуцлага тооцоод суух нь шударга бус байна” гэдгийг хэллээ. 

Харин хуульч О.Алтангэрэл “Засгийн газрын журамд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан зааж өгсөн. Тиймээс үүрэг гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд томилгоо хийж болно. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш” гэсэн юм.

 

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-10 59.153.115.179

Их дээд сургуулийн захирал нарт түр орлон гүйцэтгэгчээр томилоод 4 жил болсон байх юм. Энэ үүрэг гүйцэтгэгчийн асуудлыг нэг талдаа гаргах хэрэгтэй .Болох юм гэсэн бөөөрөнхий хариулт чинь хэсэг нөхдөд албан тушаал завших боломж олгож бна ш дээ.

Avatar

иргэд 2017-10-10

Орлон гүйцэтгэгчид томилгоо хийсэн нь юунд хүрсэнийг олон нийт дуулаа биздээ,тиймээс эд нар томилгоо хийх нь байтугай түрэгхэн зайлвал дээр бус уу?

Avatar

zochin 2017-10-10 103.10.21.86

uriin alvany zuvluliig tatan buulgabal bno

Avatar

ИРГЭН 2017-10-10 202.72.245.204

САЙД ХИЙЖ БАЙХДАА ЁС ЗҮЙГҮЙ БАЙСАН АМЬТАС ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОХООР ЁСТОЙ АРААТАН БОЛОХ БИЗ

Avatar

qwe 2017-10-10 160.202.163.109

qwe

Avatar

qwe 2017-10-10 66.181.166.72

qwe

Avatar

Zochin 2017-10-10 103.10.23.240

Uureg guirsetgegch bj halaa solio hiih ajlug AN ter tusmaa N.Altanhuyag bol Mongold moda bolgoson sh dee

Avatar

zohun 2017-10-10 202.179.6.142

torun albani xyylua xyrdan yanzslmaar bnaa odoo bur bolxoo blaa ene mangaryyduin xuisen xyyli 3 s 7 salaa ytga agyylj bn texeer mongold xyyli oilgomjtio

Avatar

123 2017-10-10 156.67.106.30

123

Avatar

asd 2017-10-10 66.181.166.72

asd

Avatar

Зочин 2017-10-10 202.131.247.170

Сайдын үүрэг гүйцэтгэгч албан тушаалтанг томилох, чөлөөлөх асуудлын эрхтэй, эрхгүйн талаар яригдахад "иргэн хориглосноос бусдыг хийх, хуулийн этгээдэд зөвшөөрснөөс бусдыг хориглох" зарчмын дагуу зөвшөөрөл олгоогүй л юм бол томилгоо хийж болохгүй юм биш үү

Avatar

Зочин 2017-10-10 203.91.115.42

Baatarsaihan гэж шаардлага хангахгуй хегжимчин мэргэжилтэй хун ТАЗ-д ажиллахаар терийн алба бол хошин шог л гэсэн уг. Бид ч сармагчнаас ялгарахгуй болжээ хеерхий

Avatar

Зочин 2017-10-10 203.91.115.42

Baatarsaihan гэж шаардлага хангахгуй хегжимчин мэргэжилтэй хун ТАЗ-д ажиллахаар терийн алба бол хошин шог л гэсэн уг. Бид ч сармагчнаас ялгарахгуй болжээ хеерхий

Avatar

иргэд 2017-10-10

Үүрэг гүйцэтгэгч томилгоо хийх байтугай түргэн зайлах хэрэгтэй,сая хийсэн томилгоог нь хараа биздээ,ийм л юм хийх улсууд байгаа шүүдээ

Avatar

zohun 2017-10-10 202.179.6.142

ene balai xyylua yanzalaahee toruin alband bga tom gajyudaliin neg ene de

Avatar

Зочин 2017-10-10 43.242.243.230

БСШУСЯаманд анхаарлаа хандуулна уу?!

Avatar

зочин 2017-10-10 182.160.0.24

Хуулийг аль өнцгөөс харахаар ингэж 2 өөр байдаг вэ.

Avatar

Зочин 2017-10-10 103.229.123.164

Сонгон шалгаруулалт зарлаад, шударгаар өрсөлдүүлж, мэргэжлийн хамгийн ур чадвартайг нь томилох тогтолцоог өнөөг хүртэл бий болгож чадаагүй, намд үйлчилснийхээ төлөө оршин тогтнодог төсвийн илүү зардал ТАЗ-ийг татан буулгавал таарна.

Avatar

Ахмад 2017-10-10 202.9.43.160

Ажлын дадлага туршлага гээч том үзүүлэлтийг сонгон шалгаруулалтын гол үзүүлэлтийн нэг болгох учиртай. Даанч үүнийг алаг цоог хэарэгжүүлж элдэв шахаа хийсээр төрийн алба чадваргүй боллоо. Ийм хууль байж ТАЗ гэж байх хэрэг байгаа юм уу. Уг нь хуучин засагт хэдийгээр нэг намын тогтолцоотой байсанч боловсон хүчнийг бэлтгэдэг шилдэг менжмент байсан. Энэ нийгмийн онцлогт тохируулан хэрэгжүүлж болох байлаа. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр гадны болох болохгүй юм хуулж механикаар хэргжүүлэх гэж өөрийн өвөрмөгц зан заншил ёс суртахууныг умартахын аюул энэ болоод байх шиг.

Avatar

Зочин 2017-10-10 114.167.229.157

Энэ мөн хуучинсаг нөхөр шүү.Улаан хацарт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж