Бүлэг сайд нараа эцэслэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

Бүлэг сайд нараа эцэслэж чадсангүй

Аваргуудын Лигийн өнгөрсөн оны ялагч болон, хөлбөмбөг, амьдралын төвшин ялгаатай Европын 3 улсын аварга баг нэг хэсэгт таарчээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан орой завсарлаад дахин үргэлжилсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүнийх нь дөрвийг танхимдаа авахгүй гэдгээ дахин хэлснээр маргаантай байдал үүсч, хуралдааныг орхин гарчээ.

Эх сурвалжийн мэдээллээр Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баделханыг Ерөнхий сайд мөн голжээ. Ингэснээр 32-ын “бүлэг”-ээс сайдад санал болгосон дөрвөн нэр дэвшигчийг өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн бололтой. 

Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан бол Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн Батлан хамгаалахын сайд хийх боломжгүй гэж үзжээ.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшсэн Ж.Цогзолмаа, Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ нарыг мэргэжлийн хүмүүс, ачаа даагаад явна гэж итгэл хүлээлгэсэн байна.

Мөн Ерөнхий сайдын зүгээс танхимдаа ажиллах сайд нарт цалингүй ажиллах болзол тулгахдаа “Эдийн засаг хүнд байна. Бүсээ чангалах ажлыг сайд нараас эхлүүлнэ. Сайдын алба бол ажил хийх гэж очдог алба болохоос ахуй хангамж хүртэх гэж очдог алба биш. Хүлээн зөвшөөрч байгаа нь танхимд ажиллана, чадахгүй нь эртхэн татгалзаарай” гэх байр суурь илэрхийлжээ.

Бүлгийн хуралдаан завсарласны дараа дээр нэр дурдсан сайдад нэр дэвшигчид Ерөнхий сайдтай өрөөнд нь орж уулзсан хэдий ч “Хамтран ажиллах боломжгүй” гэдэг хариуг сонссон байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ийн сайд нараа эцэслэж чадаагүй тул маргааш Удирдах зөвлөлийн хуралдаан хийхээр болжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж