Тендерийн хар жагсаалтад 170 компани бичигджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Тендерийн хар жагсаалтад 170 компани бичигджээ

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмуудыг зохион байгуулдаг уламжлалтай.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сайжруулах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас төсвийн хөрөнгөөр хийх ажлын тендерт шалгарсан ч, хуулийн хүрээнд ажиллаж чадаагүй компаниудыг хар жагсаалтад оруулахаар болжээ. 

Сангийн яамнаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдуулан хар жагсаалтыг гаргаж, 170 компанийг дугаарлаж байсан. Гэхдээ энэ тендерийн хар жагсаалтын мэдээлэл хуучирсан гэж  АТГ үзэн, ажлаа дутуу хийсэн, татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй ажил хийсэн компаниудын нэрийг дахин шинэчилж жагсаах аж.

Одоогоор тус хар жагсаалтад 170 гаруй байгууллага бий гэнэ. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлснээр, жагсаалтад зөвхөн аж ахуйн нэгж, компанийг оруулах нь хангалтгүй бололтой. 

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад тендер сонгон шалгаруулахад тус байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах чиглэлээр мэргэшүүлэх сертификаттай мэргэжилтэн заавал оролцдог. Мөн тухайн алба хаагчийн шалгаруулсан тендер, худалдан авах ажиллагаа будилаантай байх юм бол холбогдох хүнийг хар жагсаалтад оруулдаг болгох гэнэ. Аль нэг аймаг, яам, агентлагийн тендер, худалдан авах ажиллагаанд уг албан хаагчийг дахиж орох эрхгүй байхаар журмыг нь өөрчлөх саналыг АТГ-аас гаргахаар бэлтгэж байгаа ажээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж