30 компанийн 256,321 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

30 компанийн 256,321 хувьцаа арилжжээ

Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас өмнөх шийдвэрлэх гурав дахь мэтгэлцээн өнөөдөр Флорида мужийн Бока-Ратон хотын “Lynn” их сургуульд болжээ.

2017 оны аравдугаар сарын 10-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 256,321 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.67 хувиар өссөн бол ‘Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.86 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 88,353 ширхэг үнэт цаас 8.47 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 250 ширхэг үнэт цаас 25,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1145.87 нэгж болж 3.65 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,268,999,922,380 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж