УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая завсарлалаа. Нийт гишүүдийн 80 гаруй хувийн ирцтэй хуралдсан бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хараахан эцэслэж чадсангүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэн О.Содбилэг, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлсэн Н.Цэрэнбат нарыг танхимдаа авахаас татгалзсан. Эл асуудлыг бүлэг дахин хэлэлцэж, шинэ хүн нэр дэвшүүлэх тухай хэлэлцэхээр болжээ. Бүлгийн хуралдаан 1 цагийн дараа үргэлжлэн орох юм.
Мөн бүлгээр хэлэлцсэн өөр нэг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулах тухай аж. МАН томилгооны талаарх Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцээд, дэмжихгүй байхаар санал нэгджээ.
Ш.ЧИМЭГ