УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Тэрбээр танхимдаа ажиллах сайд нарыг цалингүй ажиллуулна гэх болзол тулгажээ.
Хэрвээ цалингүй ажиллахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол сайдаас татгалзаж болно гэх сонголт мөн өгсөн аж.
Иймээс УИХ-аас сайдаар сонгогдон ажиллах гишүүдийн хувьд дан ганц УИХ-ын гишүүнийхээ цалингаар Засгийн газрын ажлыг давхар хийх сонголттой тулаад байгаа бололтой.
Г.ХОРОЛ