Үндсэн мэргэшлийн сургалт удирдах эмнэл зүйн багш бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Үндсэн мэргэшлийн сургалт удирдах эмнэл зүйн багш бэлтгэнэ

Өнгөрсөн сарын 3-ний өдөр гэртээ харих замдаа цаг бусаар амиа алдсан Б.Есүгэн охины амь насыг ар гэрийнхэн нь Засгийн газраас нэхэж байна.

Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үндсэн мэргэшлийн сургалт удирдах эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүд төслийн загвар аймаг болох Орхон аймагт зохион байгуулж байна.

Япон Улсад резидент эмчийн сургалтыг удирддаг багш нарт зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байгаа уг сургалтанд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс шалгуур хангасан нийт 22 эмч суралцаж байна. Сургалтыг япон багш Накажима Хироаки, Такамура Акитерү нараас гадна төслийн хүрээнд өмнө нь бэлтгэгдсэн эмнэл зүйн чиглүүлэгч монгол багш АШУҮИС-ийн багш Б.Солонго, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Б.Батбаяр, М.Уртнасан, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Шижирбаатар, Б.Сарантуяа нар хамтран амжилттай зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнүүд оролцож, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцооны шинэчлэлийн талаарх мэдээллийг сургалтанд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Эрүүл мэндийн яам, төслийн нэгжийн төлөөлөл, сургалт удирдаж буй багш нар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн удирдах ажилтнуудтай сургалтын хугацаанд уулзалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Орхон аймгийн орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх төслийн үйл ажиллагаа болон орон нутагт эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж