Эко сургуулиудын үндэсний III чуулган зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Эко сургуулиудын үндэсний III чуулган зохион байгуулагдлаа

УИХ-ын хуучин гишүүдэд ордон руу орох үнэмлэх өгчихдөг юм билээ. Тийм учраас нэг их төвөг бололгүй орсон. Ийм зүйл болж байгааг би интернэтээс олж мэдсэн.

“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт “Бид хамтдаа өөрчилж чадна” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд 21 аймаг, нийслэлийн 100 гаруй сургуулийн удирдлага, багш, сурагчид, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, Дэлхийн байгаль орчны боловсролын санг (FEE)-ийн төлөөллүүд бүхий нийт 330 гаруй хүн оролцсон.

Үндэсний III чуулганаар “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл “Бид хамтдаа өөрчилж чадна”, багш нар “Бид чиглүүлж чадна”, Төрийн байгууллага болон сургуулийн удирдлагууд “Бид дэмжиж чадна” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.

Чуулганы 2 дахь өдөр орон нутагтаа манлайллыг бий болгож, олон улсын эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийг Олон улсын “Ногоон туг”-ын эзнээр, “Мөнгөн гэрэгэ” шагналыг 24 сургуульд, “Хүрэл гэрэгэ” шагналыг 4 сургуульд тус тус олгосон байна. Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд Дэлхийн байгаль орчны боловсролын санг (FEE)-ийн удирдах зөвлөлийн гишүүн Борис Шушмак ирж оролцсон бөгөөд Монгол Улсад Олон Улсын Эко сургууль хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж