“Гялс банк”-нд бүртгүүлээд гар утасны эзэн болоорой

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

“Гялс банк”-нд бүртгүүлээд гар утасны эзэн болоорой

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12.00 цагаас Уул уурхайн үндэсний ассоциацийг шүүхэд өгөх асуудлаар Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.

Монголын Улсын ТОП таван банкны нэг Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий “Гялс банк”-ны үйлчилгээг санал болгож байна.

Харилцагч та “Гялс банк”-аар гүйлгээ хийх, дансны үлдэгдэл шалгах, хуулга харах, орон сууц, гар утасны төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах, цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах, Төрийн банкны салбар, АТМ-ны ажиллах цагийн хуваарь, байршил, валютын ханш харах, хадгаламжийн болон зээлийн тооцоолуур ашиглах, нийгмийн даатгалын төлбөр төлөх зэргийн багтаасан цогц үйлчилгээ юм.

Төрийн банк нь “Гялс банк” үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн сараас аппликейшнээ шинэчлэн хурууны хээгээр нэвтрэх, 5 сая төгрөг хүртэл дүнтэй гүйлгээг хурууны хээгээр хийх боломжтой болгосон юм. Мөн шинэчлэгдсэн “Гялс банк”-нд QPay цэсийг нэмснээр QR код унших, үүсгэх боломжтой болжээ.

Тиймээс “Гялс банк” үйлчилгээг харилцагчдынхаа хэрэглээ болгох зорилгоор 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд “Гялс банк”-нд шинээр бүртгүүлсэн харилцагчийнхаа эхний жилийн хураамжийг чөлөөлснийг дуулгахад таатай байна. 

Мөн ондоо багтан Гялс банк үйлчилгээнд бүртгүүлж, аппликейшныг гар утсандаа суулган хоёроос доошгүй гүйлгээ хийгээд 20 ширхэг смарт утасны эзэн болох эрхийн төлөө өрсөлдөөрэй. Харилцагч та “Гялс банк”-нд бүртгүүлэхээр шийдсэн бол өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж руу яараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn веб сайт болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас лавлаарай. 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж