Хятад 3D камертай утас бүтээлээ | News.MN

Хятад 3D камертай утас бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Хятад 3D камертай утас бүтээлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12.00 цагаас Уул уурхайн үндэсний ассоциацийг шүүхэд өгөх асуудлаар Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.

Камер бол хэрэглэгчдийн хамгийн өргөн ашигладаг гар утасны функцын нэг. Утасны зураг авах чадвар нь олонх хэрэглэгчийн сонголтод нөлөөлдөг гол хүчин зүйл. Тэгвэл хятадууд 16 сая+8 сая пиксэл бүхий хос камер, F1.8 том өрц ашиглан “Жин ли М7” гар утас бүтээжээ. Хоёр камер нь хамтдаа ажиллах бөгөөд зургийг илүү хурдан хугацаанд илүү тод авах гэнэ. 

“Жин ли М7” нь 3D зураг авах бөгөөд уламжлалт хоёр хэмжээст зураг авах хэлбэрийг эвдэж, илүү тодоор буюу гурван хэмжээсээр хүний хөрөг болон хүрээлэн буй орчин, хөдөлгөөнт зураг зэргийг авах аж. Энгийн зурагтай харьцуулахад 3D зургаас бүх зүйлсийг нарийвчлан харахаас гадна тухайн газар өөрийн биеэр очсон мэт мэдрэмж төрүүлдэгээрээ онцлогтой хэмээн утас үйлдвэрлэгчид онцолжээ. Мөн 3D зургаа вичат, QQ зэрэг цахим хуудсан дахь найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой аж. Түүнчлэн утасныхаа дэлгэцийн зургаараа ч сонгож болно.

Эх сурвалж: CCTV

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж