Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардав

“Eagle” телевизийн “Таны цаг” хөтөлбөр өдөр бүр 11.30 цагаас “Төсөв-2013” сэдвийн хүрээнд иргэдийн саналыг шууд утсаар хүлээн авч байгаа билээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2017.10.10/ Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ. Үүнийгээ ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаа тул 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай холбоотой гэж тайлбарлаж байгаа бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн шаардлага тавьж байгаа аж. 

Эрүүл мэндийн салбарынхан эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа бөгөөд цалинг дээрх хэмжээгээр нэмэхэд 156 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо хэлж байгаа. 

Тэд шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэж мэдэгджээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж