Интернэт худалдааны хэмжээ дөрвөн триллионд хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Интернэт худалдааны хэмжээ дөрвөн триллионд хүрэв

Өнгөрсөн онд Хятадын интернэт худалдааны зах зээлийн арилжааны хэмжээ дөрвөн триллион 500 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхоос 22 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Интернэт худалдааны судалгааны төвийнхөн мэдээлжээ.
Интернэт худалдааны арилжаа ийнхүү нэмэгдсэн нь ихэвчлэн жижиг дунд аж ахуйн нэгжийн цахим худалдаанд оролцохыг дорвитой дэмжиж ирсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний сацуу цахим худалдааны бизнесмэнүүд шинээр хөгжиж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн аж. Хятадын интернэт худалдааны судалгааны төвийн мэргэжилтэн Ян Жоупин "Интернэт худалдаа нь мэдээллийн зуунд ихээхэн"ашиг олох боломжтой хувилбар. Одоо бараагаа зах дээр зарах цаг нь үеэ элээж байна" гэв.


Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж