АТГ багийн зохион байгуулалтаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

АТГ багийн зохион байгуулалтаар ажиллаж байна

Өмнөд Солонгост намрын улиралд шарласан моддын дунд хамгийн гоё, хамгийн үзэсгэлэнтэй моддыг шалгаруулдаг аж.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын албан хаагчид долоон багт хуваагдан ажиллаж байна. 

Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт дүн шинжилгээ, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд энэ чиг үүргийнхээ дагуу таван хэлтэст хуваагддаг юм. Харин АТГ-ын даргын тушаалаар дээрх таван хэлтсийн албан хаагчдаа долоон багт хуваажээ. 

Нэг багт авлигаас урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх чиглэлийн мэргэжилтнүүд, мөрдөн байцаагч нар, хяналт шалгалтын албан хаагчид, гүйцэтгэх ажилтнууд орсон аж. Ингэснээр ямар нэгэн төрийн байгууллага руу хяналт шалгалтаар ороход бүх талаас нь үзэж танилцах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчил илэрлээ гэхэд урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилтнууд нь уг зөрчил үүссэн шалтгаан, нөхцөлийг нь тогтоож, арилгах, дахин гаргуулахгүй байх чиглэлээр хамтран ажиллана. Соён гэгээрүүлэх ажилтнууд нь хууль тогтоомжийг таниулах, авлигын аливаа эрсдэлд өртөхгүй байх чиглэлээр сургалт хийдэг байна. Мөнөөх зөрчилд эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн байцаагч нар нь дүгнэлт хийж, гүйцэтгэх ажилтнууд нь хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг аж. Харин хяналт шалгалтын албан хаагчид иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь хянан шалгах зэргээр ажиллаж байна. Тус байгууллагын багаар ажилласан анхны тохиолдол нь яам, агентлагуудыг шалгасан явдал юм. Багууд шалгасан яам, агентлагуудаа хэлэлцүүлж буй билээ. АТГ-ын багуудыг хэлтэс, албадын дарга нар нь удирдаж байгаа бөгөөд ийнхүү багт хувааснаар байгууллагын дотоодод багаар ажиллаж сурах, албан хаагчдыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой болжээ. 

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж