МАН-ын бүлэг сайд нарын асуудлаар хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг сайд нарын асуудлаар хаалттай хуралдаж байна

Японы үүрэн утасны “NTT Docomo” компани гар утсанд “Аpp” сүлжээний орчуулгын програм суулгах болсон тухай өнөөдөр мэдээлжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг 84.6 хувийн ирцтэйгээр яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулахаар УИХ-д саналаа хүргүүлээд байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс сайд нарын нэрсийг урьдчилсан байдлаар гаргаж, бүлгийн хуралдаанд танилцуулж буй. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат нарыг гарын үсэг зураагүй талаас сайдад нэр дэвшүүлсэн. Харин Засгийн газрыг огцруулах талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайдаар томилуулахаар оруулж ирэхээр тохиролцсон байжээ. 

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилохгүй, эрх ашгийн зөрчил үүсгэж магадгүй хэмээн үзэж, өөр гурван нэр дэвшигчийг гарын үсэг зураагүй талаас сонгохоор болсон гэх албан бус мэдээлэл байна. Сайд нарыг өөрчлөх эсэх, хэн хэнийг нэр дэвшүүлэх, бүлгийн гишүүд хэрхэн дэмжихээс сайд нарыг өнөөдөр эсвэл маргааш УИХ-д өргөн барих гэнэ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж