Хятадын анхны цогц экспедиц Атлантын далай руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Хятадын анхны цогц экспедиц Атлантын далай руу хөдөллөө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Далайн ёроол, усан доорх орчны судалгаа хийх боломж жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө Хятад “Далайн гүний баатар” нэртэй жолоочтой шумбагч аппаратаа Өмнөд далайд амжилттай туршсан. Тэгвэл аравдугаар сарын 8-нд буюу өнгөрсөн ням гаригт Өмнөд Африкийн Кейптаун гарамд байсан Хятадын “Наран зүгийн улаач 01” хөлөг онгоц Атлантын далай руу хөдөллөө. Хятадын судалгааны экспедиц далайн анхны цогц шинжлэх ухааны судалгааг хэрэгжүүлэх аж. Атлантын далайг зорьж байгаа судалгааны баг нь дэлхийн далайн цогц судалгааны экспедицийн 23 дахь нь юм байна. 

Атлантын далай нь 91.6 сая км квадрат газар нутгийг хамардаг, дэлхийн хоёр дахь том далай бөгөөд бөмбөрцгийн далайн усны 25 хувийг эзэлдэг. Дундаж гүн нь 3736 метр бол хамгийн гүн нь 8742 метр аж. 

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж