Бритни Бэлт: Монгол миний төрсөн нутаг шиг санагдсан

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Бритни Бэлт: Монгол миний төрсөн нутаг шиг санагдсан

Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд ноён М.Шпинделлегертэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны тухай хэлэлцээ хийв.

Холливудын залуу од Бритни Бэлт

Дэлхийд монгол ёс заншил, уламжлалаа сурталчилж буй “Чингисийн хүүхдүүд”уран сайхны киноны гол дүрд тоглосон Холливудын залуу од Бритни Бэлттэй ярилцлаа. Тэрбээр ярилцлага өгөхдөө монгол орны үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл үнэхээр их таалагдсан гэдгийг онцолж байв. 

-Монголын хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд тоглох саналыг та анх хэрхэн хүлээж авсан бэ? Энэ кинонд бүтээсэн дүрийнхээ талаар тодруулж өгнө үү?

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны киноны талаар зураглаач Д.Ангарагаас мэдээлэл авч, тоглох саналыг хүлээн авсан. Анх Д.Ангарагтай Рикардо гэж дууны оператораар дамжуулан танилцаж байлаа. Миний хувьд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд НҮБ-ын ажилтан Сара хэмээх эмэгтэйн дүр бүтээсэн. Миний хамгийн сүүлд ажилласан дэлгэцийн уран бүтээл өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Чингисийн хүүхдүүд” кино намайг сорьсон сайхан бүтээл байсан. Кино маань 10 гаруй олон улсын фестивальд оролцоно гэдэг нь өөрөө амжилт. Би маш их баяртай байгаа. Үүний дараа намайг ямар киноны санал хүлээж байгааг мэдэхгүй байна. 

-Та өмнө нь монгол орны талаар ямар төсөөлөлтэй байв. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд тоглосны дараа ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Би өмнө нь монгол орны талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй байсан. Харин энэ кино төсөлд оролцох саналыг хүлээн авснаар өөрийнхөө хувьд маш их судалгаа хийж, ном уншсан. Монголд анх удаа ирэхэд ард түмнийх нь найрсаг, нөхөрсөг зан чанар, байгалийнх нь үзэсгэлэн үнэхээр гайхамшигтай санагдсан. Бүр төсөөлснөөс минь хэд дахин илүү сайхан байсан. Хоёр дахь удаагаа ирэхэд ч гэсэн бас л тэр мэдрэмж хэвээрээ. Харамсалтай нь, би энэ удаа долоохон хоноод л буцна. 

-Хурдан морины унаач хүүхдүүдтэй хамт ажиллаа, та энэ кинондоо. Монгол хүүхдүүдтэй ажиллах ямар байв?

-Монгол хүүхдүүд их өхөөрдөм, авьяаслаг. Бид морь унаж сурахын тулд маш олон жил суралцдаг бол монгол хүүхдүүд дөнгөж гурван наснаасаа л морь унаж сурсан байх жишээтэй. Надтай хамтран тоглосон гурван жаал маань үнэхээр хайр татам хүүхдүүд. Бид анх танилцахдаа бие биеэ нэрээр нь яаж дуудах вэ гэдэг дээр нэлээд цаг зарцуулсан. Тэгээд сүүлдээ дүрийнхээ нэрээр Бямбаа, Сара гэж дууддаг болсон доо.

-Киноны танилцуулгаас харахад монгол дээл өмссөн байсан. Монгол үндэсний хувцас, хоол таалагдсан уу?

-Надад монгол үндэсний хувцас маш их таалагдсан. Би орой улаан хивсний ёслол дээр монгол дээлээр гоёх гэж байгаа. Монголынхоо үзэгчдэд зориулан монгол дээл бүс, гоёлын хутга бэлтгэж ирсэн.  Харин монгол хоол унднаас сүүтэй цай л уумаар байдаг. Өмнө нь ирэхдээ тараг, айраг уусан. Одоо бол сүүтэй цай л уумаар байна шүү /инээв/.

Би “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураг авалтын үеэр Монголд гурван долоо хоногийн хугацааг өнгөрүүлсэн. Зураг авалтын үеэр монгол гэрт байрлаж, хоёр орчуулагч бүсгүйтэйгээ хамт амьдарсан. Бидний хувьд үргэлж л завгүй хотод амьдардаг болохоор хөдөө талд, монгол гэрт амьдрах үнэхээр таалагдсан. Би АНУ-ын Канзас мужид төрж өссөн учраас төрсөн нутагтаа байгаа юм шиг л санагдсан.

А.Сүрэн

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж