НҮБ хулгайн тээврийн хөлөг онгоцонд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

НҮБ хулгайн тээврийн хөлөг онгоцонд хориг тавилаа

Энэ хэн бэ?

НҮБ Хойд Солонгосын экспортын барааг тээвэрлэсэн дөрвөн усан онгоцыг дэлхийн аль ч орны усан боомт руу зорчихыг нь хоригложээ.

Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч НҮБ-ын шинжээчдийн багийн зохицуулагч Хью Гриффитс үүнийг ‘Зохисгүй үйлдэл’ хэмээн тодорхойлсон байна. 

Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн пуужин туршсаны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн сард тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан билээ. Харин хоригийг зөрчсөн дөрвөн хөлөг онгоцны  аялах эрхийг цуцалсан шийдвэрийг өчигдөр (2017.10.09) гаргав. Хойд Солонгосын эсрэг хоригийг хэрэгжүүлэгч шинжээчдийн мэдээлснээр дөрвөн хөлөг онгоц дэлхийн хамгийн хаалттай орноос хориотой бараа тээвэрлэдэг нь тогтоогджээ.

“The MarineTraffic” вэб сайтад бичсэнээр далайн тээврийн мэдээллийн санд тэдгээр хөлөг онгоцys Хойд Солонгосын эрэгт зогсож буй хөдөлгөөн удаа дараа бүртгэгдсэн байна. 

Наймдугаар сард НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсны дунд нүүрс, далайн бүтээгдэхүүн болон төмрийн хүдрийн экспортын хориг багтсан. Өнгөрсөн сард НҮБ Хойд Солонгосын бөс барааны экспортод хориг тавьснаас гадна тус улсын хөлсний ажилчдыг ажлын байраар хангахыг хориглосон юм. 

Нүүрс, төмрийн хүдэр болон бусад түүхий эд бол Хойд Солонгосын экспортын орлогын цөөн эх үүсвэр. Жилд гурван тэрбум ам.долларын ашиг олдог Хойд Солонгосын экспортод хориг тавьснаар гадаад худалдааны хэмжээг нэг тэрбум ам.доллараар бууруулжээ. 

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж