Гал түймэр усан үзмийн талбайг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Гал түймэр усан үзмийн талбайг сүйтгэжээ

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллахаар боллоо.

АНУ-ын Калифорни мужид гарсан гал түймрийн улмаас олон айл орон гэргүй болж, усан үзмийн тариалан сүйдсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 

Асар том талбайг хамарсан гал түймэр Напа болон Сонома тойргийн усан үзмийн талбайг сүйтгэж, бизнес эрхлэгчдэд ихээхэн хохирол учруулаад байна. 

Гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо арав хүрсэн бөгөөд гэмтэж бэртсэн, түлэгдсэн, утаанд хордсон 100 гаруй хүн одоо эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа гэнэ.

Түймэрт 1500 орчим барилга байшин, найман тойргийн 57,000 акр газар шатсан байна. Өмнөд Калифорнийн Анахайм хотод гарсан гал түймэр 4000-5000 акр талбайг хамарч, зургаан барилга шатжээ. Ням гаригийн шөнө гарсан гал түймэр өчигдөр өглөө /2017.10.09/ хуурайшлын улмаас богино хугацаанд асар их талбайг хамарсан талаар Калифорни мужийн гал түймэртэй тэмцэх газрын дарга Кен Пимлотт мэдэгджээ. 

Калифорни мужид дэгдсэн гал түймрийн улмаас одоогийн байдлаар 20,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. 175,000 хүн амтай Санта Роза хотод гал түймрийн учруулсан хохирол ноцтой байгаа хэдий ч хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байгаа юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж