"АН тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз" | News.MN

"АН тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз"

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

"АН тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз"

АНУ-д цусны хорт хавдрыг эмчлэхийн тулд анх удаагаа чөмөг шилжүүлэн суулгасан, Нобелийн шагналтан, эрхтэн шилжүүлэх суулгах салбарын эмч Эдуард Донналл Томас нас барлаа гэж Associated Press мэдээлэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газарт буцаах шаардлагатай гэж та үзэж байна. Шалтгаан нь юу вэ?

-Засгийн газар 2017 оны төсөвт хоёр дахь өөрчлөлтийг оруулахаар УИХ-д өргөн барьсан. Би үүний эсрэг байгаа. Төсвийг тодотгох хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл төсвийн орлого буураагүй, нэмэгдсэн. Энэ оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Ийм байхад Засгийн газар олсон орлого болгоноо үрж, зарахын тулд төсвийг тодотгодог хуучин арга барилаасаа салах хэрэгтэй байна. Нэгдүгээрх зарчмын асуудал энэ.

Хоёрт, бидэнд өнөөдөр төсвийн зардлаа 498.5 тэрбумаар нэмээд байх хоолойд тулчихсан зайлшгүй шаардлага үүсээгүй. Зарим нэг жишээ татъя. Тухайлбал, төсвийн зардалд нэмж суулгахаар оруулж ирсэн 498.5 тэрбумын 290 орчим тэрбум нь барих шилжүүлэх концессын эргэн төлөлтийн төлбөр. Энэ зардлыг заавал 2017 онд багтаан өгөхгүй бол болохгүй гэж байгаа. Би бол 2018 оны эхний сард хийх гадаад өр төлбөр, төсвийн энэ их алдагдлыг бууруулах асуудал бол концесст төлөх төлбөрөөс илүү чухал гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ 2017 оны төсвийн тодотголыг бүхэлд нь буцаачихад хууль зүйн хүрээнд буруудахгүй юм гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл, олж байгаа орлогоо ямар зүйлд зарах вэ гэдэг эрэмбээ тогтоохгүйгээр шууд л зардлыг өсгөх нь шинээр байгуулагдах Засгийн газарт маш хортой юм л даа.

-Шинэ Засгийн газар бүрдэнгүүтээ 2017 оны төсвийн тодотголоо буцааж татъя гэж бодъё. Дахин өргөн барихдаа юуг тусгаж, юуг хасах шаардлагатай вэ?

-Хүүхдийн мөнгөн дээр тодотгол хийгээд бусад зүйлээ 2018 оны төсөв рүү шилжүүлэх боломж харагдаж байгаа. Ингэж чадах юм бол зардлаа нэмж, өнөөдрийн 2.7 их наядын алдагдлыг өсгөж, Засгийн газрын өрийг 1.2 их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй болно.

-Төсвийн хуулийг чамбай боловсруулдаг байхын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой юу. Эсвэл олсноо зарлага болгож гаргадгийг нь зогсоох ёстой юу?

-Төсвийг боловсруулах үеэс маш сайн тооцоо судалгаатай хандах ёстой. Нэг ёсны маш сайн төлөвлөж боловсруулдаг болох.

Энэ хүрээнд макро орчны судалгааг маш сайн хийдэг, орлогынхоо тооцооллыг үнэн зөв хийдэг, юунд зарцуулах вэ гэдгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чаддаг болох нь чухал байна. УИХ төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлж, багцаар нь баталж өгдөг болох. Төсөв боловсруулах тогтолцоо хоцрогдож байна. 1990-ээд оны сүүл үед төсөв замбараагүй байх үед парламент төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах мөнгийг зүйл заалт бүрээр нь зааж өгдөг байсан. Энэ л тогтолцоогоор төсвийг батлаад байна. Эцсийн дүндээ төсөв ерөнхийлөн захирагч шатахууны төлбөрийг түрээсийн төлбөртөө гүйлгэх эрх байдаггүй. Энийг зөрчих юм бол Төсвийн хууль зөрчдөг. Төсвийн хуулиа зөрчихгүйн тулд төсвөө тодотгох болдог. Энэ нь өөрөө төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд, төсвийн ерөнхийлөн захирагч нар бодлогоо хэрэгжүүлэхэд хаалт тавиад байгаа.

Аль, аль талдаа шинэчлэл хийгээд зөв хэлбэрт оръё гэвэл хөгжиж байгаа орны жишиг рүү орох ёстой. Үүний тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх.  УИХ-ын сонгуульд аль ч улс төрийн хүчин ялсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилдөггүй байх. Зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүслээ гэхэд парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хүлээдэг эрх зүйн орчны шинэчлэл хийх ёстой. Тэгж байж, бүх шатандаа хариуцлагатай болно. Төсвийн жилийн дундуур төсөв тодотгодоггүй байх эрх зүйн шинэчлэл бий болно.

Тэр цагт Засгийн газар хэрэгцээтэй зүйлд багцаа зөв зарвал үйл ажиллагаа нь “Сайн” гэж үнэлэгддэг,  буруу зүйлд зарцуулаад үр дүн гаргаж чадаагүй бол “Муу” гэдэг үнэлгээгээ авдаг зарчимд шилжинэ. Ингэж байж төсөв сайжирна.

-Ерөнхий сайд томилогдлоо, одоо багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Шинэ Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та хүлээж байгаа вэ?

-Зөв менежмент хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд маш олон бодлогын баримт бичгүүд УИХ-аас батлагдсан.  Тодорхой ч юм бий, ерөнхий жагсаалт ч бий. Засгийн газрын зүгээс зүтгээд, хэрэгжүүлээд тодорхой үр дүн гаргачихсан тоймтой юм бол бага гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа. Тиймээс яг одоогийн нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ зөв тодорхойлоод шууд л ажилдаа орох байх гэж хүлээж байна.

Ялангуяа аж үйлдвэрийн салбартаа гол анхаарлаа төвлөрүүлэхийг нөхцөл байдал шаардаж байгаа. Эдийн засаг дахь ногоон гэрлийг олборлох, боловсруулах салбарууд  асааж эхэлж байна. Сайн, муугаар олон хэлэгддэг бондын үр өгөөж боловсруулах салбарт гарч эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөөр илэрхийлэгдэж байгаа.

Аж үйлдвэрийн салбарын нийт хэмжээ 2 жилийн дотор 3 их наядаар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуй, тээврийн салбарын ачаа эргэлт өссөн. Тийм учраас эдгээр салбараа илүү их дэмжиж, өнөөдөр 4.1 тэрбум ам.долларын экспортын орлого олж байгаа үр дүнг л ахиулах хэрэгтэй. Төмөр замын даац, хил гаалийн нэвтрүүлэх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлж чадвал 30, 40 сая тонноор нь нүүрс экспортлох боломж бий болно. Нэг худалдан авагчийн тулгасан үнээр бус, арай илүү өндөр үнээр нүүрсээ борлуулдаг болох менежментийг хийх ёстой. Ингэж чадвал маш их боломж бий болно.

-Сайд нар бараг 100 хувь шахам парламентаас бүрдэх нь. Та болон танай бүлэг дэмжих үү. Ардчилсан намынхан сайдын “шахаа” хийгээд байна гэх хардлага бий?

-Ардчилсан нам Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эрх мэдлийн төлөөх тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз ээ. УИХ-ын гишүүн биш хүн Ерөнхий сайд болж байгаагийн хувьд үндсэн чиг үүргийн яамдын сайдыг парламентаасаа сонгож, УИХ дээр дэмжлэг авах нь зөв гэж харж байгаа. Тийм учраас эдгээр яамдын сайдыг УИХ-аас санал болговол дэмжинэ. Бусад яамдын хувьд мэргэжлийн хүмүүсийг оруулж, дэд сайдаасаа эхлээд цомхотгох, давхардсан, шаардлагагүй орон тоог эргэж харсан, төсвийн сахилга хариуцлага, хэмнэлтийг эрэлхийлж ажиллах нь илүү зөв л харагдахаар байгаа даа.

Г.ДАРЬ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 2017-10-10 103.10.22.47

МАН -н эмэгтэй гишүүд нь гадаад албан айлчлалд ёолкны мод шиг хувцаслана, өмдөө зураас гартал нь татаж өмсөнө, Исламын улсад айлчлахдаа нүцгэн хөл гуяа ил гаргана. Өмнөөс нь ичиж улайх юм их хийх юм даа. Их хурал дээрээ эмэгтэйчүүд нь 2 хуваагдана. Авсан өрөө хаалгаж татвар төлөгчдөөр төлүүлнэ. Юу ч хийхгүй унтаж, согтуурч, бохь зажилж юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байхад Нарантуяа шиг нуусан, далдалсан, хаасан, булхайцсан болгоныг шударгаар хэлж чадаж байна. Браво. Ард чинь шударга үнэний төлөө арзд иргэд чинь байна

Avatar

Зочин 2017-10-10 103.10.22.47

үнэхээр чадварлаг, тулхтай улс төрч эмэгтэй

Avatar

Ider 2017-10-10 103.9.90.39

Neg ni gaigui undesleltei tootsootoi ym yrihaar demjij baigaa ni neg baihgui. Dandaa uguisgej muulsan baih ym. Zuv, barint tootsootoi sain yriarai

Avatar

Зочин 2017-10-10 46.232.229.3

Энэ бүтэхгүй ээ. Санхүүгийн зохицуулах хороог дампууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан дурак даа.

Avatar

Tsl 2017-10-10 172.56.22.168

Uls turuur onoo avah gej olon yum chalchihgui zugeer mergejileeree ajilaa hiigeed baival iluu ur duntei ch yumuu da

Avatar

Tsl 2017-10-10 172.56.22.168

Za medehgui yum da
Magtaad bgaa humuust
Neg uduriin umnu helsenees esreg yum yridagiig ni harsaan
Umnu udur ni huviin companuud avsan zeelee tul terend tiim zeel ugsun bna ergej tulugduugui geed yriad baisanaa
Margaash ni ene jiliin tusuv sain burdsen yagaad gevel companiud zeelee sain tulj bgaa buteen baiguulalt nemegdsen geed logicgui yum yriad yvj baisan shuud e say chuulgan ehleh uyed

Avatar

Зочин 2017-10-10 202.9.43.9

Жон жон гээд зика вирус халдвартай хаашаа ч хальтирч хандарч мэдэх барьцгүй авгай даа

Avatar

Зочин 2017-10-10 66.181.179.181

AYATAYKHAN DAMSHIG SHUU

Avatar

Зочин 2017-10-10 27.123.212.135

Мундаг эмэгтэй. Сангийн сайд баймаар хүн.

Avatar

ㅇзочи5 2017-10-10 66.181.186.252

Энэ Нараа хэмээх авгай авхаалжтай хорчин шүү одоо дагалдагч нар болон албатууд нь Нараа бол бурхан байгаа юм гээд амаа олохгүй магтах байхдаа

Avatar

Зочин 2017-10-10 66.181.160.94

2012-2016 онд ажилласан Ардчилсан намын харьяалалтай улс төрийн албан хаагчдын 6 сарын тэтгэмжийг олгохгүй 2 жил боллоо. Ардчилсан нам ажиллуулсан гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй хохироож бна.Хууль хэрэгжинэ гэж байдаг юм уу, жирийн иргэдэд.

Avatar

Зочин 2017-10-10 103.229.121.60

Naraa ania mundag

Avatar

хххххх 2017-10-10 202.179.6.94

Цаг өөр болж байна. Төсвийн хууль гэж дээрээс бүх юмыг боомилсон хууль болсон. Үүнийгөөрчлөх хэрэгтэй. Төсвийн орлогыг нэмэгдэхэд бүс нутгийн бодлогоор зарцуулах хэрэгтэй . Зэргэлдээ сум нь самрын орлого 400 саяар даваад нөгөө сум нь орлого байхгүй хэдэн төгрөгийн зардлаа хааш нь зарцуулахаа мэдхгүй иймл дүр зурагтай сум хөгжихгүй байна. Тэгэхэд нөгөө сумын 400 саяын орлогыг бүсийн суманд хуваарилж зарцууладаг байх хэрэгтэй. Орлоготой сум орлоггүй сум хоёр яаж хөгжих ёстой вэ? Орлого олж байгаа сумын нутаг дэвсгэрийн байыгалын баялаг нийт ард түмний өмч шүү дээ. Байгалын баялагын хуваарилалт шударга биш энэ талаар судалж дуугарч байгаа гишүүд байна уу. Үүнийг судалж бүс нутгийн хөгжлийг хийх хэрэгтэй. Гадаад орон яаж хөгжижи байна вэ? хэрэгтэй юмыг судалж ирээд хэрэгжүүлэх хүн байхгүй . Өчнөөн төрийн зардлаар гадаад явж туршлага судалдаг. Үр дүн хаана байна вэ Ард түмэн минь босох цаг болжээ. Хүрэлсүх сайдыг намын бүлэг гэдэг заваан юм боомилж байна. Энэ хуулиа тогтолцоогоо Үндсэн хуулиа хурдан өөрчлөх хэрэгтэй . 65 өөрсдөдөө ашигтай хувилбар гаргах гээд ухаангүй ажиллаж байна даа. Үүний эсрэг нөгөө хөдөлгөөн ардчилсан холбоо энээ тэрээгүүд яасан бэ? Мөнгө аваад амаа таглуулдаг юм биш үү

Avatar

oooooo 2017-10-10 202.179.6.94

маш зөв шүү Нараа гишүүнд амжилт хүсье. Төсвийн талаар маш зөв ярилаа. МАН-ын мангарууд энэ хүний ухаанаас суралцаарай . Бусдаас сурвал буруугүй шүү Сохроор улс төр хийхээ боль.Улс хөгжихгүй байна. 20 онд чадалтай залуучуудыг гаргаад хуучин бурхинуудыг битгий сонгоорой.

Avatar

Зочин 2017-10-10 202.131.243.118

Маш зөв санал. Төсвөөр тоглож, жилийн эцэс дөхөж байхад дахин тодотгол оруулж ирдгээ болих хэрэгтэй. Одоо олсон хэдэн төгрөгөө нэн тэргүүнд зээлийн төлбөрт зарцуулах хэрэгтэй, Нарантуяа чадвартай УИХ гишүүн шүүдээ дэмжиж байна.Амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-10 103.10.22.125

Дэмждэг шүү Нараашка эгчээ худлаа хоосон чалчигчид энэ хүнээс үлгэр дуурайлал аваасай.

Avatar

Зочин 2017-10-10 202.21.100.210

Эдийн засгийн өргөн цэгц бодлого, чадвартай хүн шүү. Засгаа түргэн бүрдүүлэхгүй бол хулгай хийгээд байна. ДЦС-4-н шатсан трансформатаорыг 1 дахин илүү үнэ 5 тэрбум төгрөгөөр авах хулгай явлаа. Түүнийг яаж зогсоох арга байдаг юм болдоо. Шатсан юмийн 2,5-р авч өгөхөд болно шүү. Хулгайг зогсоо.

Avatar

Хотын залуу 2017-10-10 43.228.131.110

Нарантуяа гишүүний хэлсэн үг үнэхээр үндэслэлтэй шижлэх ухаанч байж чаддаг. Төсөв гаргадаг аргачлалаа өөрчлөх нь зөв. МАНгарууд өөрийн гайгүй хүүхнүүдээ гаргахгүй боорцог иддэг бохь зажилдэг хэрүүлч авгай нарыг л төрд гаргах юм даа.

Avatar

Зочин 2017-10-10 202.179.26.116

jij jin duutai jijighen hoorhon ambitstai, ter hen be

Avatar

Зочин 2017-10-10 66.181.187.149

УИХ одоогийн гишүүдээс хамгийн. Боловсролтой нь НАРАНТУЯА гишүүн шүү ямарваа асуудалд зөв талаас нь үндэслэлтэй хандаж бдаг энэ УИХ бгаа эмэгтэйчүүд нойрмоглож унтсан бохь зажилсан юм идсэн архи уусан согтуу дүр төрөхтэй хуралдаа сууж бгаа харагддаг шүү биеээ зөв авч яввах талаар ОО ООО. НАРАНТУЯА Гишүүнийг дэмжиж бна төсөвийн талаар маш зөв ярьж бна

Avatar

Tusev aldagdaltai 2017-10-10 150.129.141.28

Tusev dandaa aldagdaltai garaad baidag yum gesen nemeh hasah deeree aldaad baigaa yum bna ldaa.

Avatar

Зочин 2017-10-10 202.179.26.215

Ийм өндөр боловсролтой, чадалтай эмэгтэйчүүд УИХ-д ядаж 3-4 байсан бол нийгэмд тулгамдсан олон асуудлыг зөв шийдвэрлэхэд их тустай байхсан гэж боддог. Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-10

Энэ их хуралд байгаа чадалтай цөөхөн хүний нэг дээ. Сангийн сайд хийлгэх юмсан даа.

Avatar

zohun 2017-10-10 202.179.6.142

zov tosvuin zaxiragh nar gej batalsan monguig xyvuiraldagh erxgui bolson xeden mangar yumnuud bolj xyvursan tosvuin xyvaarlalt sotsluzmaaraal bnhuu dee ene guhuun yg ni ovoo yum yarux yum

Avatar

Зочин 2017-10-10 103.9.90.39

Маш зөв санал. Төсвөөр тоглож, жилийн эцэс дөхөж байхад дахин тодотгол оруулж ирдгээ болих хэрэгтэй. Одоо тэдэн төгрөг хэрэгтэй, одоо ийм юм хэрэгтэй гэж гэнэт сэтгэж гаргаж ирдгээ болих хэрэгтэй. Нарантуяаг дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж