Налайх дүүргийн гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг, дадлага олгох зорилгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сард зохион байгуулах гэж байна.
Дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын баталсан сургалтын хуваарь, хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадуудад танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.