II төв эмнэлэгт цацрагийн хэмжилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

II төв эмнэлэгт цацрагийн хэмжилт хийжээ

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуульд зориулан сургалт-семинар зохион байгууллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгагдсаны дагуу рентген кабинетуудынхаа хаалганы хамгаалалтыг сайжруулсантай холбогдуулан ажлын байрны хэмжилт хийлгэх хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Баталгаажуулалт хийх тухай” 01/49 тоот удирдамжийн хүрээнд рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн аюулгүйн үнэлгээ болон ажлын байранд цацрагийн хэмжилт, баталгаажуулалтыг хийж, цацрагийн аюулгүй
байдал хариуцсан ажилтан, эмч, рентген техникчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Тус байгууллага нь цацрагийн хамгаалалтыг сайжруулснаар аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлж “Иргэн бүр эрсдэлгүй орчин”-д үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: НМХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж