“Дусал цус амьдрал бэлэглэнэ” хөдөлгөөн өрнүүлж байна | News.MN

“Дусал цус амьдрал бэлэглэнэ” хөдөлгөөн өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Дусал цус амьдрал бэлэглэнэ” хөдөлгөөн өрнүүлж байна

“Хариу нэхээгүй тус” хүмүүнлэгийн аяныг Монголын Залуучуудын холбоо болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Цус сэлбэх судлалын үндэсний төвөөс хамтран зохион байгуулж байна. 11 дэх жилдээ зохион байгуулж буй аяны хүрээнд “Дусал цус амьдрал бэлэглэнэ” хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 5-ны хооронд өрнүүлж байгаа аж. Манай улс 18 мянга гаруй донортой бөгөөд тэдний ная гаруй хувь нь нийслэлийнх байдаг гэнэ. 2007 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 0.7 хувь нь донороор үйлчилж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Дэлхийн жишгээр хүн амын хоёр хувь нь донороор үйлчилж байвал хангалттай гэж үздэг учир энэ нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ үйл ажиллагааны хүрээг тэлэх зорилгоор дээрх хөдөлгөөнийг өрнүүлж, их дээд сургууль, цэргийн анги, үйлдвэрийн газруудыг хамруулж байгаа аж. Түүнчлэн цусаа өгснөөр өрөөлд амьдрал бэлэглээд зогсохгүй өөрөө ч эрүүл саруул урт наслах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс уриалж байна.

Д.Долгор

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж